Сурагчдын ном унших идэвхийг нэмэгдүүлнэ

114

Хөвсгөл аймгийн Боловсрол, соёл урлагийн газраас сурагчдын ном унших хүсэл тэмүүлэлтэй болгох, номоор дамжуулан сурагчдын оролцоог нэмэгдүүлэх, номын клубуудын үйл ажиллагааг дэмжих, сургуулийн орчинд тэдний дуу хоолойг хүргэх, бүтээлч сэтгэлгээг нь хөгжүүлэх зорилгоор “Бид ном унших дуртай” аяныг эхлүүлэв.

Аяны хүрээнд номын клубын сурагчид сургуулийн орчинд ном уншихад тулгамдаж буй асуудлыг судалж, орон нутгийн удирдлагуудад танилцуулж шийдвэрлүүлэх, номыг сонирхолтой унших шинэлэг бүтээлч арга замуудыг туршин хэрэгжүүлэх, ном уншсанаар гарах үр дүнг сурагчдад ойлгуулах, нөлөөллийн ажлыг зохион байгуулна. Тус аяны хүрээнд сурагчдын оролцоонд тулгуурласан ном унших орчин нөхцөлийг бүрдүүлж, номоор дамжуулан сургуулийн орчинд бие биедээ тусладаг зан чанарыг төлөвшүүлсэн байх, сургуулийн номын фондыг нэмэгдүүлсэн байх, анги хамт олноороо ном уншиж хэвших зэрэг үр дүнд хүрэхийг зорьж байгаа ажээ.

Montsame.mn


URL:

Сэтгэгдэл бичих