”Пари Сен-Жермен” Гризманн, Бензема нарыг онилов

100

Францын хөлбөмбөгийн “Пари Сен-Жермен” багийн удирдлага энэ зуны наймааны цонхны үеэр бүрэлдэхүүнээ Мадридын “Атлетико” багийн хагас хамгаалагч Антуан Гризманн, “Реал”-ын довтлогч Карим Бензема нараар хүчирхэгжүүлэх бодолтой байгаа гэнэ.

Парис хотын багийн удирдлага ийнхүү франц тоглогчдоо сонирхож байгаа нь аргагүй. Учир нь, энэ зун довтлогч Нэймар, Килиан Мбаппе нар Испанийн “Реал” баг руу явчихаж магадгүй болоод байгаа билээ. Ялангуяа Гризманныг авахын төлөө тус баг тэмцэл өрнүүлэх бололтой. Гризманн хэрвээ гэрээгээ дуусгахаас өмнө өөр багт очвол 200 сая еврогийн нөхөн төлбөрийг түүнийг авч буй баг төлөх учиртай. Харин Бенземагийн хувьд мань хүн Эзэн хааны багийг орхих бодолгүй байгаа нь асуудал болж мэднэ.
Энэ улиралд Гризманн 20 тоглолтод оролцохдоо есөн удаа гоолдож, амжилттай дамжуулалт долоог өгөөд байгаа бол Бензема Ла лигийн 20 тоглолтод оролцохдоо долоон гоол оруулаад байгаа аж.

Эх сурвалж www.wikimon.mn


URL:

Сэтгэгдэл бичих