Байшин дээрээс хоёр хүн үсэрч амиа алджээ

180806-11032016-1457678421-1706562025-kidssХУД-ийн 2 хорооны нутаг дэвсгэрт байрлах 18 дугаар байрны дээвэр дээрээс эрэгтэй эмэгтэй 2 хүн үсэрчихлээ гэсэн дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад өглөөний 09:30 минутад ирсэн байна. Дуудлага мэдээллийн дагуу ХУД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид хэргийн газарт очиход эмэгтэй нь газар дээрээ нас барсан байжээ. Харин эрэгтэй нь яаралтай түргэн тусламжаар ГССҮТ-д хүргэгдээд нас барсан байна.

ХУД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс болон төвийн бүрэлдэхүүн хэргийн  мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Erennews.mn


URL:

Сэтгэгдэл бичих