”Петровис”-ын ТУЗ-ийн дарга Ч.Даваанямыг баривчилжээ
“Петровис” компанийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ын гишүүн Ч.Даваанямыг АТГ-аас баривчилжээ. Эх сурвалжийн мэдээллээр өчигдөр/01.21/ Ч.Даваанямыг эхнэр С.Шагдардуламтай нь хамт АТГ-аас дуудаж байцаалт авсан байна. Улмаар Ч.Даваанямыг саатуулаад байгаа аж.
Өнгөрсөн онд “Панамын баримт бичиг”-ээр оффшор бүсэд данстай хүмүүсийн нэрийг зарласан. Оффшорт данстануудын дотор Монголоос хэд хэдэн хүмүүсийн нэр багтсаны нэг нь Ч.Давааням. Ерөнхийлөгч Х.Баттулга оффшор бүсээс мөнгөө оруулж ирэх хугацаатай уриалгыг сонгогдсоныхоо дараахан гаргасан. Тухайн үед Ерөнхийлөгчийн заасан хугацаанд оффшор бүсээс 4.3 сая ам.долларыг оруулсан нэг эрхэм нь Ч.Давааням байлаа.
Энэ удаад түүнийг Д.Дорлигжавын хэрэгт холбогдуулан шалгаж байгаа талаар эх сурвалж мэдээллээ.
Эх сурвалж www.wikimon.mn
URL: