Давосын чуулганд оролцогчдыг өөлөхөөс аргагүй
Давосын жишиг болсон эрчүүд болон нэгэн эмэгтэйд энэ жилийн уулзалт таагүй болох нь. Манай гарагийн капиталист ирээдүйг тодорхойлохоор 1971 онд үүссэн Давосын дэлхийн Эдийн Засгийн Чуулган олны танил зарим эрхмийн нийтийг доромжилсон дурсамж сэргэхэд хүргэнэ. Бизнесийн удирдагч, үлгэр жишээ байсан болон одоо ч байгаа олон эрхэм бэлгийн дарамт, зохисгүй арга барил, санхүүгийн зүй бус ажиллагаа зэрэг жудаггүй үйлдлээсээ болоод сүр сүлд нь уналаа.
Nissаn Motor компанийн санг зүй бусаар ашигласан хэрэгт холбогдсон ч өөрийгөө буруугүй хэмээн үзэж буй Карлос Гон энэ жил японы шоронд сууж байгаа тул форумд оролцохгүй. Өнгөрсөн арван жилийн бас нэгэн үлгэр жишээ болсон Мартин Соррел ч энэ оны оролцогсдын жагсаалтад байхгүй. Компанийн хөрөнгө шамшигдуулсан хэрэгт буруутсан тэрбээр өнгөрсөн оны дөрөвдүгээр сард WPP сурталчилгааны компаниасаа халагдсан юм.
Буцан ирж буй бусдад нь ч хэл ам мундахгүй. Daвосын чуулганд 11 дэх жилдээ оролцож буй Facebook-ийн шерил Сандберг будлиантай олон хэрэгт гүйцэтгэсэн үүргээсээ болоод асуултад ороогдож гүйцлээ. Харин бэлгийн дарамтад буруугүйгээ улайран зарлагч Bridgewater-ын Грег Йенсен энэ онд оролцох эрхмүүдийн жагсаалтад бий. Миннесотад хүчингийн хэрэгт сэжиглэгдэн баривчлагдаад саяхан суллагдсан хятадын тэрбумтан Ричард Лю ч байна.
“Давост энэ хүмүүс соёлын тусгал, бас соёл тодорхойлогч” хэмээн консалтингийн компани нь бэлгийн дарамт зэрэг ёс бус хэрэгт орооцолдсон 1000 гаруй эрхэмд зөвлөгөө өгсөн давиа темин тайлбарлав. Эдгээр эрхмийн 20 гаруй нь Давосын чуулганд оролцож байсан, оролцож байгаа хүмүүс.
Дээд түвшний цөөн хэдэн оролцогчийг үл тооцох аваас давосыг төлөөлж буй дэлхийн бизнесийн бүлгийнхэнд нийтэд нь сексизм, дарамт, прайвеси буюу хувийн өгөгдлийн халдашгүй байдал хангалтгүй, ажлын таагүй орчин бүрдүүлсэн, насаар ялгаварласан зэрэг зүй бус практикт буруутах аюул нүүрлэв.
Дэлхийн 3000 захирал, нэр хүндтэй хүмүүс, улс орны удирдагч, шинэчлэл өрнүүлэгч нар энэ долоо хоногт элдэв дарамт шахалтыг оролцуулаад хүн капиталын асуудал шийдвэрлэх гарц хайх гэж байгаа нь энэ оны дэд ач холбогдолтой “суралцахуй” хэмээх арга хэмжээний төлөвлөгөө бэлтгэхэд оролцсон нэгэн мэдэгдлээ. Энэ оны тэргүүн зэргийн ач холбогдолтой “суралцахуй” нь кибер аюулгүй байдал байх юм.
Давосын гарааны цэг нь дэлхийн элитүүд, капитализмыг шүүмжлэх шүүмж байх төлөвтэйг Торонтогийн Йоркийн их сургуулийн харьяа шуличийн бизнесийн сургуулийн зах зээлийн ухааны профессор, хэрэглээний социологич Маркус Гейслер тайлбарлав. Шийдвэрлэхэд нь Давос манлайлж үлгэр үзүүлэх боломжтой уур амьсгалын өөрчлөлт, тэгш бус байдал зэрэг олон бэрхшээл дээр MeToo болон компанийн засаглалтай холбоотой асуудал энэ онд нэмэгдлээ.
Зах зээл, нийгэмд эмэгтэйчүүд оролцох, өрсөлдөх боломжийг сайжруулахад чиглэсэн “Ажиллах хүчинд эмэгтэйчүүдийн дүр зураг”, “Ажлын шинэ ертөнц дэх эмэгтэйчүүд”, “Хүчирхийллийн эсрэг эмэгтэйчүүд” зэрэг таван хуралдаан энэ жилийн чуулганд багтжээ. Гэхдээ MeToo гэсэн уг чуулганы хэлэлцэх асуудлын 111 хуудастай жагсаалтад байхгүй.
Чуулганы баримт бичгээс үзвэл энэ жил оролцогсдын 22 хувь нь эмэгтэйчүүд буй нь өнгөрсөн оны 21 хувиас төдийлэн өөрчлөгдсөнгүй.
Financial Times
URL: