Монголчууд сар шинээр 808 сая БУУЗ иддэг

49

Монголчууд сар шинийн баяраар хэдэн бууз иддэг вэ гэдгийг багцаалахын тулд нийт өрхийн тоонд тулгуурлаж бодох хэрэгтэй болно. Тэгвэл 2018 оны арванхоёрдугаар сарын байдлаар манай улсад  895 100  өрх бүртгэлтэй байна. Нийт өрхийн 64  хувь буюу 572 600 өрх сар шинийн баярыг өргөн дэлгэр тэмдэглэж, нэг өрхөөс 1.5 сая төгрөгийн зардал гардаг гэх тооцооллыг Үндэсний статистикийн хорооноос өгч буй.

Харин буузны хэрэглээний тухайд сар шинийн баяр өргөн дэлгэр тэмдэглэдэг эсэхээс үл хамаарч Битүүний өдрөөс шинийн 3-ныг хүртэл айл өрхүүд бууз түлхүү иддэг онцлогтой.

Залуу гэр бүлүүд сар шинийн  баярыг идээ таваг засч тэмдэглэдэггүй ч, 200-300  орчим бууз хэрэглэдэг болохыг иргэдийн ярианаас ойлгож болно. Тэгвэл сар шинийн баяр тэмдэглэдэггүй 322 мянга 500 өрх баярын өдрүүдэд 200 бууз хүнсэндээ хэрэглэдэг гэж дунджаар тооцоход нийтдээ 64 сая 500 мянган бууз гэсэн тоо гарч байна.

Сар шинийн баяр тэмдэглэдэг айлуудын тухайд 1000 бууз, 2000 бууз, 3000 бууз хийдэг гэхчлэн харилцан адилгүй. Тэгвэл сар шинэ тэмдэглэдэг 572 мянга 600 өрхийн буузны хэрэглээг дунджаар 1300 ширхэг гэж тооцвол 744 сая 380 мянган ширхэг буузны тоо гарч байна. Тэгэхээр сар шинэ тэмдэглэглэдэг болон тэмдэглэдэггүй нийт  895 мянга 100  өрх нийлээд 808 сая 880 мянган бууз иддэг гэсэн дундаж тооцооллыг хийж болохоор байгаа юм.


URL:

Сэтгэгдэл бичих