Хотын даргаар сонгогдсон С.Мөнхчулуун Сумъяагийн хүн гэнэ шүү

712-154812452346874891_2216335475051395_3132768417220657152_n_20181123051413Нутгийн өөрөө удирдах байгууллага болох НИТХ-ын төлөөлөгчдийн олонхийн итгэлийг хүлээн хотын даргаар сонгогдсон С.Мөнхчулуун гэдэг залуу Сонгинохайрхан дүүргээс улс төрийн замналаа эхлүүлсэн байдаг. Түүнийг одоогийн нийслэлийн МАН-ын хорооны дарга, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазарын итгэлт хүн, улс төрд бэлтгэсэн Сонгинохайрхан дүүргийн залуусын төлөөлөл гэж ярьдаг. Хэдийгээр бодлого сөрж заалнаас нэр дэвшин хотын даргаар сонгогдсон С.Мөнхчулууныг хотын МАН-ын дарга нь битүүхэн дэмжиж, дүүргээсээ хотын даргатай болох нь хэмээн ихэд олзуурхсан дуулдана. Хэвлэлүүдээр 60 тэрбумын хүн гэх хардлага явж буй ч нөхөр ярилцлагадаа “60 тэрбум, ЖДҮ гэх бүлгийн төлөөлөл биш” гэдгийг онцлон хэлсэн байна. Ц.Сандуйгийн хүн гэх яриаг нөгөө талаас нь зориуд гаргаж нийгэмд муухай харагдуулах зорилгоор тарааж байх ч магадалтай гэнэ. С.Мөнхчулуунд ялагдсан С.Амарсайхан ч цагтаа бодлого сөрж заалнаас нэр дэвшин ялалт байгуулж хотын хурлын дарга болж байсан түүхтэй.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх залуучуудаа дэмждэг хүний хувьд С.Мөнхчулууныг батламжлах байх гэсэн хүлээлт олон нийтийн дунд байна. Нутгийн өөрөө удирдах байгууллагын шийдвэрийг ч хүндэтгэх учиртай. Хэрвээ батламжлахгүй бол дахин НИТХ 14 хоногийн дотор хуралдах хэрэг гарна. С.Мөнхчулуун дахин хотын даргад нэр дэвшиж, олонхийн санал авбал Ерөнхий сайдын батламжлал хүлээх шаардлагагүй, хуулиараа шууд хотын даргаар сонгогдоод явах юм байна.
sonin.mn

URL:

Сэтгэгдэл бичих