Малын хулгайч нар хээлтэй гүүг нядалжээ

29

Цагдаагийн ерөнхий газраас “Сар шинэ” нэгдсэн арга хэмжээг эхлүүлсэн байгаа бөгөөд орон нутагт энэ арга хэмжээ үргэлжилж байна.

Малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр Дархан-Уул, Сэлэнгэ аймагт ажиллажээ. Энэ үеэрээ Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын малчин Б-гийн 16 адууг нядалж, махыг нь худалдаалсан гэмт хэргийг илрүүлэв.

Хэргийг Архангай аймгийн иргэн С гэгч үйлдсэн бөгөөд тэрбээр адууг тууж ирж Дархан-Уул аймагт нядалж байхад газар дээр нь баривчилжээ. Адуун дотор хээлтэй гүү байсан бөгөөд хээлийг нь гаргаж тавьчихаад нядалсан байжээ. Тэрбээр бусадтай бүлэглэн уг хэргийг үйлджээ.

Ийнхүү хэргийг Сэлэнгэ аймгийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байгаа бөгөөд цагдаагийн хэлтсээс орон нутагт хяналт шалгалтыг байнга хийж байна.

О.Гэрэл
Оллоо.mn


URL:

Сэтгэгдэл бичих