“Голомт”-ын Д.Баясгаланг саатуулжээ

content_img_2159

Улсын ерөнхий прокурор асан Д.Дорлигжав, “Алтандорнод Монгол” компанийн захирал Т.Ганболд нарын хоорондох дөрвөн сая ам.долларын тооцооны зангилааг тайлах цорын ганц хүн нь “Голомт” банкны ТУЗ-ийн дарга асан Д.Баясгалан болж таарсан. Тэрээр 2014 оны арванхоёрдугаар сарын 8-ны өдөр өдгөө Д.Дорлигжав болон түүний дүүтэй хамт хоригдчихоод байгаа Чангаагийн Бямбаатай хамт хэвлэлийн бага хурал хийсэн байдаг. Тэгэхдээ “…Өнөөдөр ийм асуудал яригдаж байгаад миний бие гайхаж байгаа. Ч.Бямбаа захирлын хэлсэн түрүүний гүйлгээнүүд, төлбөрийн даалгаврууд ямар замаар гарсныг бид мэдэхгүй. Эдгээр нь арилжаануудтай холбоотой гүйлгээ байсан болохоос ямар нэгэн албан тушаалтан, улстөрчтэй холбоотой гүйлгээ байгаагүй гэдгийг би хаана ч, хэзээ ч зохих газар нь хэлэхэд бэлэн байгаа” гэж байв.

Түүнээс хойш Д.Баясгалан ам нээгээгүй ч өчигдөр /2019.01.21/ түүнийг  АТГ-аас дуудаж байцаалт авчээ. Мөн прокурорын зөвшөөрлөөр түүнтэй холбоотой албаны болоод хувийн байруудад нэгжлэг хийсэн байна.Тэгвэл “Голомт” банкны ТУЗ-ийн дарга асан Д.Баясгаланг саатуулсан гэдгийг эх сурвалж хэллээ.


URL:

Сэтгэгдэл бичих