Баянзүрх дүүрэгт ИТХ-ын дахин сонгууль болно
Өнгөрсөн 2016 онд болсон БЗД-ийн иргэдийн төлөөлөгчийн хурлын сонгуулиар АН-ын нэр бүхий долоон нэр дэвшигч сонгогчдын саналыг татах зорилгоор бэлэн мөнгө тараасан хэрэг гарсан. Энэхүү хэргийг БЗД-ийн анхан болон давж заалдах шатны шүүх болон захиргааны хэргийн шүүхээр тогтоогдсон юм. Энэ талаар МАН, БНН, МНН, МКНамууд хамтран мэдээлэл хийлээ.
Шүүхийн шийдвэрийг хянах явцад АН-аас нэр дэвшсэн таван төлөөлөгчийг сонгуулийн хууль болон түүний эрх бүхий этгээдийн эрхийг зөрчсөн болохыг тогтоожээ. Харин нэр бүхийн хоёр дэвшигчийг өөрсдөө сонгуулийн хуулийг зөрчсөн болох нь тогтоогдсон учраас БЗД-ийн 10, 19-р тойрог дээр дахин сонгууль явуулах нь зүйтэй гэсэн шүүхийн шийдвэр гарсан байсан.
Шийдвэр гарснаас хойш хоёр жил гаруй хугацаа өнгөрөөд байна. Энэ хугацаанд БЗД-ийн сонгуулийн хорооноос 2018 оны хоёрдугаар сарын 9-ний өдөр 0202 тогтоолоор мөн оны аравдугаар сарын сүүлийн долоо хоногт БЗД-т дахин сонгууль явуулахаар тов зарлаад байсан ч тус дүүргийн ИТХ–ын дарга Ш.Ганчимэг нь БЗД-ийн сонгуулийн хороог дахин сонгууль явуулах эрхгүй болгож, дахин сонгууль явуулах үндэслэлгүй гэсэн нэхэмжлэл захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлүүлсэн байна. Дээрх шүүхийн шийдвэрийн анхан шатны хурлаар шүүгч Н.Батзориг тухайн нэхэмжлэлийг хүлээн авснаар БЗД-ийн ИТХ–ын дарга Ш.Ганчимэгийн гаргасан нэхэмжлэлийг ханган шийдвэрлэсэн байна. Ингэж сонгуулийн хорооны ажилд шүүх оролцож хууль бус шийдвэрүүд гаргасан нь бусад намын нэр дэвшигчдийн болоод сонгогчдийн эрхийг зөрчсөн хэрэг юм.
Сүүлийн хоёр жилийн турш БЗД-ийн 10, 19-р тойргийн асуудлаар АН-аас хууль зөрчиж мөнгө тараасан нэр дэвшигчдээ хамгаалсан тодорхой үндэслэлгүй шүүхийн нэхэмжлэл гаргаад байсан бөгөөд ийнхүү маргааныг хуулийн хүрээнд эцэслэлээ.
URL: