Төрийн ордны 600 гаруй ажилтны эрх зөрчигдөж байна

10847985_835514959825212_2013328060224532468_n_bТөрийн тусгай хамгаалалтын газрын дарга П.Батаагийн шийдвэрээр өнөөдрөөс (2019.01.21) эхлэн Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт ажилладаг төрийн албан хаагчдын автомашиныг Төрийн ордны авто зогсоолд байрлуулахыг хориглолоо. Ингэснээр дээрх гурван байгууллагын нийт 600 гаруй ажилтанд хүндрэл учирч байгаа юм.

Тиймээс ажлын нөхцөл, зайлшгүй шаардлагыг харгалзан үзэхийг хүссэн албан бичгийг УИХ-ын Тамгын газраас Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга П.Батаад хоёр удаа явуулж, хэлтэс, алба, ажилтнууд удаа дараа санал хүсэлтээ илэрхийлсээр байгаа ч асуудал шийдэгдэхгүй байсаар хориглосон шийдвэр хэрэгжиж эхлээд байна. Албан бичигт ажилтнууд нь холоос ирж, явдаг, хүүхдүүдээ цэцэрлэг сургуульд нь хүргэдэг, өвлийн улиралд машинаа 2-3 удаа гарч халаах зэрэг үндэслэлээ дурдаад төрийн үйл ажиллагаанд мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлдэг хамт олныг хувийн автомашинтайгаа төрийн ордонд нэвтрэх эрхээр хангахыг хүссэн байна.

2013 онд ажилчдыг хувийн автомашинтайгаа ордны хойд замаар явахыг хориглож, дараа жил нь баруун талын зогсоолыг зөвхөн гишүүдэд зориулж, одоо бүх ажилчдаа ийнхүү ордны хашаанаас “хөөжээ”. Хууль баталж, гүйцэтгэдэг байгууллага  хүний эрхийг хангах асуудлаа өөрсдөөсөө эхэлж үлгэрлэдэг баймаар сан.

Засгийн газрын мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих