“Кореан эйр” Монгол дахь монополоо алдлаа

712-1548049893AKE268Өмнөд Солонгосын иргэний агаарын тээврийн “Кореан эйр” компани Улаанбаатар-Сөүлийн чиглэлд 28 жил монопол нислэг үйлдэж байсныг дуусгавар болгожээ. Тус улсын Тээврийн яамны мэдээлснээр, Cөүл-Улаанбаатарын чиглэлд нисч буй нисэх онгоцны тоог нэмэгдүүлэхээр тохиролцсон байна. Хоёр улсын Засгийн газрын 1991 онд байгуулсан гэрээний дагуу БНСУ-ын “Кореан эйр” болон Монгол Улсын “МИАТ” компаниас тус бүр нэг нисэх онгоцтойгоор энэ чиглэлд долоо хоногт зургаан удаагийн нислэг үйлдэж байжээ. Харин шинэ байгуулсан гэрээний дагуу Улаанбаатар хот руу долоо хоногт есөн удаагийн нислэг үйлдэхээр болсон гэнэ. Шинэ гэрээг ирэх гуравдугаар сараас хэрэгжүүлж эхлэх юм. БНСУ-ын томоохон чеболиудын нэг “Ханжин” группын татвараас зайлсхийсэн хэргийг шалгаснаар тус группын охин компани “Кореан эйр”-ийн дуулиан эхэлсэн. “Чусон” сайтад мэдээлснээр, Улаанбаатар-Сөүлийн чиглэлийн нислэгийг тус компани Монгол Улсын Засгийн газартай тохиролцсон онцгой эрхийн хүрээнд ижил зайтай бусад чиглэлээс гурав дахин өндөр үнээр үйлдэж байжээ.Тодруулбал,

Сөүл-Хонконгийн чиглэлд 323700, Улаанбаатар-Инчеоны чиглэлд 955500 воноор нислэг үйлдсэнийг тогтоосон. Энэ хоёр чиглэл нь ижил зайтай бөгөөд гурван цаг 40 минутын нислэгийн хугацаатай аж. БНСУ-ын Өрсөлдөөнийг зохицуулах газар 2012 онд энэхүү монополоо арилгах даалгавар “Кореан эйр” компанид өгч байсан ч шийдээгүй өнгөрчээ.
Х.Заяа
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин

URL:

Сэтгэгдэл бичих