“УБДС” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал асан Д.Бямба-Очир 87 байртай юу?
“Улаанбаатар Дулааны Сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал асан Д.Бямба-Очирыг өнгөрсөн аравдугаар сард Авлигатай тэмцэх газраас баривчилсан. Тодруулбал, тус компанийн захирал асан Д.Бямба-Очирыг бусдаас 500 сая төгрөгийн авлига авч байхад үйлдэл дээр нь баривчилж, цагдан хорьсон гэх мэдээлэл гарсан.
Тэгвэл Д.Бямба-Очирын 500 саяын авилгал авж байхдаа баригдсан гэх мэдээлэл нь худлаа түүнийг ѳѳр хэргээр шалгаж байгаа гэх бас нэгэн мэдээлэл гараад буй.
Тодруулбал авлига авч байгаад үйлдэл дээрээ баригдсан гэх “УБДС” ХК-ийн захирал Д.Бямба-Очиртой холбоотой бас нэг ноцтой асуудал босч ирэв. Тэрээр ийм мөнгө аваагүй гэж зарим хэвлэлээр залруулга мэдээ гаргасан. Харин Түүнийг талаар 87 ширхэг орон сууцтай гэх мэдээлэл нийгмийн сүлжээнд цацагдах болов. Тэрээр дулаанаар хангасан хотхон болгондоо нэг байр авдаг гэсэн мэдээлэл байна.
Гэхдээ одоогоор “Мөрдөн шалгалтын явцад Д.Бямба-Очир нь 87 байртай гэх мэдээлэл нотлогдоогүй” гэдгийг албаны эх сурвалжаас өгсөн аж.
Дашрамд дуулгахад Д.Бямба-Очир нь 2016 оны есдүгээр сарын 21-нд “УБДС” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон бөгөөд одоо түүний оронд БСШУС ын сайд Ц. Цогзолмаагийн нѳхѳр Ч.Саранжавыг томилжээ.
ЭХ СУРВАЛЖ: FACT.MN
URL: