Галуу дууриаж хэрээ хөлөө хөлдөөнө гэгчээр Ц.Батбаяр гишүүн Жунай сайдыг дагаж казиноджээ

Казино тоглодог том гарын сайд нартай зиндаархах гэсэн гишүүд, дэд сайд залуус гараад иржээ. Р.Бадамжунай сайд Солонгосын казинод 200 хүртэл мянган доллароор тоглож алдчихаад Монгол руу утас цохин “зузаатгал явуул” гэж тушаачихаад мөнгө иртэл аргалах мөнгө байна уу хэмээн тэдхийн монгол тоглогч нараас 50 мянгыг хүүтэй зээлдэг. Энэ ч аргагүй л аавынд сууж байгаа “Хадгаламж” банкны Чимэдрэгзэнгийн үйлдлийг санагдуулдаг. Тэр л мөнгө нь дуусахаараа карго боон мөнгөн гуйвуулгын бизнес хийдэг Онон мэтийн том гаруудаас доод тал нь 30-40 мянган доллар зээлдэг байжээ.

Цаадуулд нь ар гар лүүгээ шилжүүлэх гэсэн монголчуудын хэдэн арван мянган доллар бэлнээр байж байдаг. Чимэдрэгзэн зээлсэн мөнгөөрөө тоглочихоод Монголд ирэнгүүтээ банкнаас мөнгө сэмхэн гаргаж “Алтай констракшин”-ы дансанд хийнэ. Нөгөө монголчуудын ар гэрийнх нь “Алтай констракшин”-аас шилжүүлсэн мөнгийг нь авдаг байсан нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон. Тэгвэл Жунай сайд мэтийн том гартай улаан хацарт Ц.Батбаяр гишүүн зиндаархах гэж үзжээ. Тэрээр өнгөрсөн 8-р сард намын нэгэн дэд сайд дүүтэйгээ хамт Макаогийн “Винижн” гэдэг казинод блак-жек, покер тоглоод авчээ. Гэхдээ хаширлаж 10 мянгаас хэтрүүлээгүйн дээр их л хичээж тоглосон боловч аз ивээсэнгүй алджээ. Ямар Жунай сайд шиг араасаа мөнгөн бороо оруулах бэлтэй биш тул “Энэ казино ч мань мэт нь барахгүй хоол юм байна” гээд тэгсхийгээд больсон гэнэ.

chuhal.mn


URL:

Сэтгэгдэл бичих