Тэжээвэр нохой, муурнаас хураамж авах журам хэрэгжихгүй байна

5c3b41f36a2e4

Орхон аймагт жилд дунджаар 500-600 иргэн нохой, мууранд хазуулдаг гэсэн судалгааг Баян-Өндөр сумын Мал эмнэлэг, үржлийн тасгийн дарга Л.Уртнаст хэллээ. Тэр ч бүү хэл 0-1 насны хүүхэд гэрийнхээ тэжээвэр нохойд хазуулсан тохиолдол ч гарчээ. Иймд нохой, муур тэжээх болон татвар авах журмыг мөрдөж ажиллах хэрэгтэй гэж тэрээр мөн хэлсэн юм.

Өөрөөр хэлбэл, 2014 онд аймгийн ИТХ-ын 18 дугаар хуралдаанаар нохой, муур тэжээх болон түүнээс татвар авах журмыг баталжээ. Үүнд гэр хорооллын айл өрхийн  тэжээвэр нохой, муурнаас 5000 төгрөг, орон сууцанд нохой муур тэжээвэл иргэн, аж ахуйн нэгжээс 50 мянга хүртэл төгрөг авахаар туссан ч одоог хүртэл уг журам хэрэгжээгүй юм. Учир нь төвлөрсөн татварыг ямар дансанд байршуулах тухай хууль, эрх зүйн орчин Монгол Улсад  бүрдээгүй байгаа гэлээ. Хэрэв үүнийг тодорхой болговол нохой, муур тэжээж байгаа айл, өрх, аж ахуйн нэгжийг илүү хариуцлагажуулж иргэдийн аюулгүй байдлыг хангах боломжтой юм. Өнөөдрийн байдлаар Орхон аймагт 19 мянга гаруй өрх, аж ахуйн нэгж нохой, муур тэжээж байна.


URL:

Сэтгэгдэл бичих