Чингис хааны байлдан дагууллын тухай 130 ангит кино гарна
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ц.Элбэгдоржийн зарлигаар БХЯ-ны 100 жилийн ойг тохиолдуулан Батлан хамгаалахын сайд Л.Болдыг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасан юм.
Энэ үеэр Л.Болд Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойд зориулан Чингис хааны цэргийн байлдан дагууллын тухай 130 ангит киноны төсөл хэрэгжүүлэхээ амласан байна. Одоогоор хэчнээн хэмжээний хөрөнгө гаргах нь тодорхойгүй байгаа ч үндэсний хэмжээний том төсөл болно гэдгийг холбогдох албаны хүмүүс тайлбарлаж буй юм.
Батлан хамгаалахын сайд Л.Болдын санаачилгаар цэрэг армийн нэр хүндийг иргэдийн дунд өндөрт өргөсөн “Тусгай салаа” телевизийн олон ангит кино, “Тусгай салаа-2” бүрэн хэмжээний уран сайхны кино, “Догшин хар сүлдний нууц” хэмээх Монгол цэргийн тухай түүхэн баримтат кино бүтээсэн билээ.
URL: