ҮЙЛС НЬ ХАЗАЙГЧИЙН ТҮҮХ

598

-
Сумод 68 дахь их аварга төрөв. Тэрийг билэгдээд алтанд 68 хувийн татваг гэгчийг тогтоов. Улсад нь тушаагддаг алт олон дахин багасав. Нууцаар хил даваад алтанд элдэв татвар тогтоодоггүй газар руу шилжив.
-
Паушок гэгч орос зүй ёсоор хэрүүл тэмцэл өрнүүлэв. Гадаадын хөрөнгө оруулалт чухал гэж байж оруулж ирчихээд гэнэтийн их татвар оноож байна, олон улсын шүүхэд хандана болов. Шүүхдээд ялагдав. Улмаар зулбан зугтав. Уурхайгаа итгэмжлэгдсэн төлөөлөгч гэх нэгэнд үлдээсэн нь чононд хадгалуулсан хонины үлгэр болсон бололтой байдаг.
-
Эцэс сүүлдээ өнөө Паушок нь хоосон хоцрохгүйн тулд уурхайгаа зарах юм болжээ. Тэрийг нь хуулийн байгууллагын хамаг том дарга нь төрсөн дүүдээ авч өгөх гэж үзсэн бололтой байдаг. Хамаг том дарга нь тийм өлөн байгаа хуулийнхны цалинг тэгээд нэмсний хэрэг гарсангүй ээ, энэ улсад. Бидэнд л учир байна. Бид ханаж цадахгүй их шуналтай улс бололтой. Цалинг нь нэмээд байхад нэмээд алтны уурхай руу үсэрч байна шүү дээ. Даанч яав даа гэмээр.
-
Паушокийн уурхайг авсан залуугийн ярилцлагуудыг би таарах л юм бол уншдаг байсан. Ихэнх санаа бодол нь эрүүл саруул байдаг. Алтанд татвар оноосноор улс маань хохирсон гэж тэр ярьдаг байсан. Урт нэрт гэгж хууль баталснаар улс маань хохирсон гэж ярьдаг байсан. Тэр тал дээр үзэл бодол дээрээ тууштай байгаа цөөхөн хүн энэ улсад бий. Лав өөр нэг нь Лүндэгийн Наранбаатар билүү залуу байдаг. Зика вирус руу оймсоо шидсэн.
-
Энэ улс дотор гэмгүй царайлсан гэмтнүүд цөөн биш байгаа. Элдэв өнгийн бөхчүүд бол тэдний төлөөлөл мөнөөс мөн. Урт нэртийг санаачлагч бөх, 68 хувийн татварыг санаачлагч бөө нар бол инээдэг дайснууд, гэмгүй царайлсан новшнууд.
-
Улс орныхоо төлөө юм шиг үг бүр улс орондоо зөв байдаггүй юм. Гол ус хамгаалсан юм шиг хууль бүр эх орондоо сайн сайхныг авчирдаггүй юм.
-

Badam Purev

URL:

Сэтгэгдэл бичих