ХОТЫН ДАРГАД ДЭМЖИГДСЭН С.МӨНХЧУЛУУН НИЙСЛЭЛИЙН ӨМЧИЙГ ӨӨРИЙН БОЛГОХ СОНИРХОЛТОЙ ЮУ?

589

Өнгөрөгч Лхагва гаригт НИТХ хуралдаж хотын даргыг томилгоог шийдвэрлэсэн. Хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн саналын үр дүнгээр заалнаас нэр дэвшсэн төлөөлөгч С.Мөнхчулуун хотын даргад дэмжигдсэн юм. Ингэхдээ тэрбээр эхний саналаар өрсөлдөгч С.Амарсайхантай тэнцсэн. Улмаар дахин санал хураахад С.Мөнхчулуун олонхийн саналыг авсан билээ.

С.Мөнхчулууны хувьд улс төрийн гараагаа Сонгинохайрхан дүүргээс эхлүүлсэн нэгэн аж. Ингэхдээ тэрбээр одоогийн УИХ-ын гишүүн, сайд Д.Сумьяабазарын сонгуулийн менежерээс эхэлж, хот хэмээх их айлын тогоо руу орж ирсэн. Гэсэн хэдий ч түүнийг хүмүүс төдийлөн мэддэггүй байлаа. Харин тэрбээр өнгөрсөн жилээс танхай дүү “сэлэм” С.Бямбацогтынхоо балгаар олонд танигдаж эхэлсэн юм.

Түүнээс хойш хотыг захиран, зарцуулахаар дэмжигдээд буй С.Мөнхчулууныг тойрсон олон фактууд хэвлэлийн нүүр чимдэг болсон. Сануулбал, түүний төрсөн дүү “Сэлэм” хэмээх С.Бямбацогт нь 2017 оны 11 дүгээр сард Баянгол дүүргийн I хороонд байрлах “Castle” баарны үүдэнд дипломат дугаартай машин унаж очин,  сэлэм эргүүлэн бусдын бие махбодод халдахыг завдаж, олны хэл аманд өртөж байсан юм.

Тэгвэл С.Мөнхчулууны талаар нэгэн баримт олон нийтэд дэлгэгджээ. Түүний хувьд тийм ч нэр цэвэр, энхийн цагаан тагтаа биш бололтой.

Тодруулбал, түүний эхнэр Т.Ариунбулагийн ээж С.Оюунцэцэг болон хадам дүү Т.Наранбулаг нарын нэр дээрх “Наранбулаг сервис” ХХК гэх компани төрийн өмчийн “Баруун Сэлбэ” үйлчилгээний төвд байрлах, одоогоор “Улаанбаатар радио”-гын үйл ажиллагаа явуулдаг ажлын байр, үл хөдлөх хөрөнгийг хууль бус аргаар өөрийн болгохоор оролдож байгаа баримт шүүхийн шийдвэрийн хамт дэлгэгдсэн байх юм.

Ингэхдээ хотын даргад дэмжигдсэн С.Мөнхчулуун нь нийслэлийн өмчит үл хөдлөх хөрөнгийг өөрийн хамаарал бүхий хүмүүсийн өмч болгохын тулд эртнээс оролцсон. Түүнчлэн НӨХГ-ын ажилтан, албан хаагчдад удаа дараа дарамт үзүүлж байгаа ба “Улаанбаатар Радио”-гын үйл ажиллагаанд олон жилийн турш саад болсоор ирсэн талаар “Улаанбаатар радио”-ийн зүгээс мэдэгджээ.

Тиймээс тус радиогийн зүгээс хотын даргад дэмжигдээд буй С.Мөнхчулууныг “хотын захирагч хийгээд хурлын төлөөлөгчөөр ажиллахад тохиромгүй. Ашиг сонирхолын үлэмж зөрчилтэй, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн ажиллах ёс зүйгүй” хэмээн үзэж Ерөнхий сайдад хандсан байна.

Ийнхүү хотын даргад дэмжигдсэн С.Мөнхчулууныг нийслэлийн өмчийг өөрийн хамаарал бүхий хүмүүсийн эзэмшилд өгөх гэсэн санаархал тээж яваа тухай баримтыг Нийслэлийн өмчит “Улаанбаатар радио”-ийн зүгээс гаргаж тавьжээ. Хэрвээ Ерөнхий сайд У.Хүрэлсүх түүнийг батламжилбал тэрбээр хамгийн түрүүнд өөрийн ашиг сонирхолоо гүйцэлдүүлж мэдэх нь ээ.

Image may contain: text

Image may contain: text

Image may contain: text

Image may contain: text

Image may contain: text

Image may contain: text

No photo description available.

No photo description available.

No photo description available.

Image may contain: text

No photo description available.

No photo description available.

No photo description available.

Image may contain: 2 people

А.ТАМИР

АРДЧИЛАЛ.МН


URL:

Сэтгэгдэл бичих