Наоми Кэмпбелл ориг үсээрээ гангарав
Дэлхийн шилдэг супермодель Наоми Кэмпбелл хиймэл үстэй болсон нь нууц биш. Тэгвэл хэд хоногийн өмнө загвар өмсөгч бүсгүй шинэ хэв маягаараа олныг гайхшруулжээ. Тэрээр саяхан хиймэл үсгүй олон нийтийн арга хэмжээнд оролцжээ. Францын Парис хотод болсон Louis Vuitton брэндийн арга хэмжээн дээр Наоми хиймэл үсгүй ирж, богинохон сэгсгэр үсээрээ гайхуулав.
Шүтэн бишрэгчид нь богино үстэй бүсгүйг хараад загвар өмсөгч Наоми Кэмпбелл гэж таниагүй гэнэ. Арга ч үгүй биз. Өмнө нь супермодель эмэгтэйг хиймэл урт, хар үстэйгээр харсаар дассан билээ.
Эх сурвалж www.wikimon.mn
URL: