Нийслэлийг МАНАН бүрхлээ

50227064_1988707991244352_8881513131382145024_n

Нийслэлийг  МАНАН   бүрхлээ

Ц.Сандуйг албан тушаалаасаа огцорсны дараа НИТХ-ын дараагийн даргыг сонгох хурлын үеэр АН-ынхан бүлгээрээ хурлаас гарч, ирцэнд нөлөөлж байсан. Удалгүй огцорсон хурлын даргын фракцаас нэр дэвшсэн Д.Баярсайханд дэмжиж байснаас харахад нийслэлд МАНАН тогтжээ гэж хэлж болохоор байв. Аз болоход МАНАН-ийн төлөөлөл болсон Д.Баярсайхан НИТХ-ын дара болж чадаагүй. МАНАН-ийн бүлэглэл өөрсдийн хүсэл сонирхол, эрх ашгийн төлөө сэм нэгдэн нийлж, нийтэд ашигтай бүлэглэлд ашиггүй  шийдвэрийг олонхиороо хүч түрэн дарж ирсэн гэж ойлгож болно.  Магадгүй нийслэл хот хөгжиж чадахгүй өдийг хүрсэн нь нийслэлийн ИТХ дэх МАНАН бүлэглэлтэй холбоотой гээд хэлчихэд нэг их хэлсдэхгүй биз.

Гэвч нийслэлд шударга ёсны салхи сэвэлзэж эхэлсэн нь С.Амарсайханыг НИТХ-ыг даргаар сонгосон явдал байв. Төлөөлөгчид болоод иргэдийн итгэл сэргэж, урам зоригтойгоор үгээ хэлж, төрийн албаны хариуцлагагүй үйлдлүүдэд цэг хатгаж эхэлсэн. Тэрээр НИТХ-ын даргаар сонгогдоод жил гаруй хугацаанд ажиллахдаа хариуцлага зарчим ярьж, нийслэлийн иргэдийн эрх ашгийг илэрхийлсэн олон ажлыг амжилттай эхлүүлсэн. Нэгэнт эхлүүлсэн ажлаа Засаг даргын эрх мэдлээр дамжуулан хэрэгжүүлэх үүргийг түүнд Нийслэлийн МАН-ын хороо болон МАН-ын Удирдах зөвлөл өгсөн. Гэвч НИТХ дэх 60 тэрбумаас эхлэлтэй  МАНАН бүлэглэл хүч хавсайдан түүнийг нийслэлийн Засаг даргад дэмжээгүйгээр барахгүй өөрсдийн төлөөний хүн болох С.Мөнхчулууныг дэмжлээ.

Ингэснээр нийслэл  дэх МАНАН бүлэглэлийнхэн өөрийн төлөөний хүн болох С.Мөнхчулууныг дэмжиж Засаг даргаар сонгож нэрийг нь Ерөнхий сайдад илгээлээ.

Нийслэлийн МАН-ын бүлэг НИТХ-ын хуралд 2 удаа сонгогдсон туршлагатай, мэдлэг боловсролтой, эрч хүчтэй, мөн намын бодлого чиглэлд нийцүүлэн, эв нэгдлийг хадгалан ажиллах чадвартай хэмээн онцолж  НИТХ-ын дарга С.Амарсайханыг хотын даргад нэр дэвшүүлсэн. Мөн МАН-ын удирдах зөвлөл энэ шийдвэрийг 100 хувийн саналаар дэмжсэн.  Гэтэл сананал хураалтын үеэр С.Мөнхчулуун заалнаас өөрийн нэрийг дэвшүүлсэн нь урдаас бэлдсэн үйлдэл гэж үзэж болохоор байна. Тодруулбал, намын бодлого шийдвэрийн эсрэг хүчтэй эсэргүүцэж зогсох хүчин УИХ-ын дарга М.Энхболд болоод түүний нөхдөд бий гэж хардахаас аргагүйд хүргэж байна. Өөрөөр хэлбэл МАН-ны дарга  У.Хүрэлсүхийн дэмжсэн хүнийг унагахаар бүхий л хүчээ дайчлан ажиллахаар М.Энхболдын дэмжлэгтэй нийслэлд дах 60 тэрбумын Ц.Сандуйгийн багийнхан ажилласан гэж хэлж болно.

Одоо С.Мөнхчулуун М.Энхболд, Ц.Сандуй нарын  зааварчилгаагаар буюу “утсан хүүхэлдэй”-ний үүрэг гүйцэтгэнэ. Ц.Сандуй болон түүний нөхөд нийслэл дэх алдсан эрх мэдэл, гаргасан зардлаа буцаан олж авахаар зүтгэнэ. Ингэхдээ татвар төлөгчдийн мөнгө болох төсвийн хөрөнгийг хувьдаа завшина, газрын наймааг үргэлжлүүлнэ, тендер будлиантуулна, албан тушаалыг наймаалцана.

Тэдний энэ бусармаг үйлдлийг Засаг даргаар сонгогдох  С.Мөнхчулуун  гардан хэрэгжүүлнэ.

Гэхдээ одоо НИТХ-ын МАНАН бүлэглэлийн шийдвэрийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх батламжлах уу, үгүй юу гэдгийг харах л үлдэж байна. Үнэндээ Ерөнхий сайд У.Хүрэлсүх МАНАН бүлэглэлтэй хамтран ажиллах боломжгүй гэдгээ мэдэгдэж, хотын дарга Су.Батболдыг албан тушаалаас нь чөлөөлөх тухай асуудлыг хөндсөн. Нэмэгдэхүүний байрыг сольсон ч нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй гэгчээр Су.Батболд огцорсон ч түүний фракцын нэг хүн орыг нь залгамжиллаа.

Тэгэхээр Ерөнхий сайд МАНАН-гаас үнэхээр салмаар байгаа юу, үгүй юу гэдгийг харах л үлдэж байна. Тэгээд ч нийслэл дэх АН-ын бүлгийн төлөөлөгчдийн санал 30 минутын дотор өөрчлөгдөхөд хэчнээн төгрөг зарцуулсан бэ гэдгийг хуулийнхан шалгаж тогтооно биз. Зарим эх сурвалжууд таван тэрбумын тухай яриаг дэлгээд эхэлсэн байна шүү.


URL:

Сэтгэгдэл бичих