Улаанхуарангийн эцэст автобус шатсаны улмаас хүн бэртэж гэмтээгүй
Өчигдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Улаанхуарангийн эцэст автобус шатлаа.
Энэ талаар Нийслэлийн онцгой байдлын газрын хэвлэлийн төлөөлөгчөөс тодруулахад “Өчигдөр 14 цагийн орчимд Баянзүрх дүүргийн Улаанхуарангийн эцэст автобус шатаж байна гэсэн дуудлагыг Онцгой байдлын газар хүлээн авсан.
Дуудлагын дагуу гал унтраах 63 дугаар ангийн албан хаагчид очин галыг унтраалаа. Автобусанд хүн байгаагүй, бэртэж гэмтсэн хүн байхгүй” гэлээ.
URL: