Франц улс Сири болон Иракт цэргийн оролцоогоо хадгалж үлдэх хүсэлтэй байна
АНУ Сири улсаас цэргүүдээ татаж эхэлсэн хэдий ч манай албан хаагчид Сири болон Ирак дахь олон улсын эвслийн цэргийн ажиллагаанд оролцсон хэвээр байх болно гэж Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон мэдэгджээ.
“АНУ Сири улсаас цэргүүдээ гаргах тухайгаа мэдэгдсэн нь биднийг “Лалын улс” террорист бүлэглэлээс бүх нутаг дэвсгэрийг чөлөөлж, тэднийг үндсээр нь устгаж, дахин бий болоход нь саад учруулах стратегийн зорилгоосоо буцахад хүргэхгүй. Тэмцэл дуусаагүй байна. “Лалын улс” бүлэглэлийн террористууд одоог хүртэл байгаа. Бид тус бүс нутагт цэргийн ажиллагаа явуулсаар байх болно. Олон улсын эвслийн хүрээнд ойрын жилүүдэд Левантад цэргийн оролцоогоо хадгалж үлдэнэ. Үүний зэрэгцээ Сирийн асуудлыг зохицуулах улс төрийн цогц шийдвэр гарч, үндсэн хуулийн шинэчлэл хийгдэх хүртэл бид тус улсын тогтвортой байдлыг бэхжүүлэх хамтын ажиллагаагаа өрнүүлсээр байх болно” гэж Ерөнхийлөгч Макрон цэргийн албан хаагчдадаа хандан хэлсэн байна.
montsame.mn
URL: