Ж.Батзандан гишүүн та миний гэр бүлийн амьдрал руу дэндүү орж байна шүү

51

Чуулганы хоёр өдрийн хуралдаан дээр энэ асуудлыг тавьж байна. “Би ийм хүргэнтэй байхыг хүсэхгүй байна” гэж хэлэхээр чинь “Тэгээд би яахын салах юм уу” гэж би хэлсэн.

Гэтэл өнөөдөр “Сална гэсэн. Нутгийн олон маань битгий салаарай гэсэн” гэж мушгиж гуйвуулж байна. Та Сүхбаатарт хэдэн удаа очсон юм.

Сүхбаатарт нэр дэвшиж үзсэн юм уу. Энэ хавиар л амиа аргацаагаад явдаг шүү дээ. Би Сүхбаатар аймагт чинь очих юм бол уяачидтайгаа ярьж сууж байгаад тав, арван санал цуглуулчихна.

Таны юм юмнаас зугатаадаг чинь үнэн. Өчигдрийнхөө ярьснаас зугатаах гээд л ийм байдал гаргаж байна.

Та Оюутолгойн ажлын хэсгээс өөрөө өргөдлөө өгөөд ашиг сонирхлын зөрчилтэй гээд зугатаасан. Үнэн юм хэлсний төлөө хүний ар гэрийн амьдрал руу ордогоо боль.


URL:

Нэр: Буруу Цолмон Огноо: 18 January 2019

Батзандан бол шудраг залуу Иргэний хөдөлгөөний хэдэн хүн Намууд дотор орож дотроос нь өөрчлөхөөр тэмцэж эхлсэн цаг саяхан боловч хэдэн жил өнгөрлөө тэд МАН ,АН ,МАХН ийн дотор хуваагдан орож тэмцэж эхлсэн Уянгаа нар МАХН ийн дотор орож тэмцэж байгаад шахагсан
Батзандан Магнай нар АН ийн дотор орож тэмуэлээ өрнүүлсэн Батзандангийн энэ тэмцэлд АНийн Эрдэнэ тэргүүтэй шудраг бус хулгайч нарын бүлэглэл маш их эмзэглэж Батзанданг АН аас хөөж санаа нь амарсан Зарим хүмүүс энэ залуусын дотороос нь тэмцэх энэ арагыг ойлгохгүй нам дамжлаа гэх юм
тэнэг хүмүүстэй юуч ярих юм вэ хөөрхий тэд ойлгохгүй

Сэтгэгдэл бичих