Сайдын тушаалыг зөрчсөн “И Эс Эм” сургуулийг торгожээ

18

Иргэнээс ирүүлсэн гомдол мэдээллийн дагуу мэргэжлийн хяналтын байгууллагаас Баянзүрх дүүргийн нэгдүгээр хороонд байрлах И Эс Эм олон улсын дунд сургуульд төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийжээ.

Шалгалтаар тус сургууль нь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны А/747 тоот “Хичээлийн жилийн бүтцэд өөрчлөлт оруулах тухай” тушаалаар баталсан суралцагчдын хичээллэх болон амрах хугацааг зөрчсөн байгаа нь нотлох баримтаар тогтоогдсон байна.

Иймд Зөрчлийн тухай хуулийн 9.2 дугаар зүйлийн 2 дахь заалтаар торгох шийтгэл оногдуулж, Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авахуулах тухай эрх бүхий албан тушаалтны даалгавар хүргүүлж, сургалтын үйл ажиллагааг түр зогсоожээ.

Х.Хулан


URL:

Сэтгэгдэл бичих