ЖДҮХС-гийн асуудлаар түр хороо байгуулахыг дэмжсэнгүй

165

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Н.Номтойбаяр нарын есөн гишүүний өргөн барьсан Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сантай холбоотой үүссэн асуудлыг шалган судалж санал боловсруулах, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий түр хороо байгуулах тогтоолын төслийг хэлэлцэж байна. УИХ дахь сөрөг хүчний бүлгийн гишүүд “Эрх баригч намынхан нэгнээ намнах зорилгоор түр хороо байгуулах гээд байгаа юм шиг харагдаж байна. Ер нь байр сууриа илэрхийлэхээр аль нэг талд нь орсон болж харагдчих гээд хэцүү байна” гэж байлаа. Улмаар санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь түр хороо байгуулах шаардлагагүй гэж үзлээ.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих