Кисэносато: Монгол сүмочдод баярлаж явдаг

a87967abfc6213dfc4b504583691b6a7

Мэргэжлийн сүмо бөхийн 72 дахь ёкозүна Кисэносато өнөөдөр Кокүгикан ордонд хэвлэлийн бага хурал хийлгэж, зодог тайлж байгаагаа албан ёсоор зарлалаа. Кисэносато Тагоноүра дэвжээндээ Араисо нэрээр туслах ояката болох юм.

- Танд одоо юу бодогдож байна вэ?
- Ёкозүна хүний хувьд хүмүүсийн тавьж байсан итгэл найдварыг хөсөрдүүлсэндээ харамсаж байгаа ч сүмо бөхийн нийт амьдралаа бодоод үзэхэд харамсах зүйл огт байхгүй. Өдий хүртэл туслаж, дэмжиж ирсэн бүх хүмүүст талархах сэтгэлээр дүүрэн байна.
- 17 жил барилдлаа.
- Хөгжөөн дэмжигчид байгаагүй бол би ганцаараа өдий хүртэл ирж чадахгүй байсан. Талархал, талархал, талархал.
- Сэтгэлд хамгийн үлдсэн зүйл юу вэ?
- Маш олон байгаа болохоор одоо нэгийг хэлэхэд хэцүү байна. Бэлтгэлийн танхим маань надад хүч чадал өгсөн л гэж хэлье.
- Өнгөрсөн 11 дүгээр сарын тэмцээний дараа Ёкозүнагийн зөвлөлөөс  ирэх башёд зодоглож, барилдахгүй бол зодог тайлахыг сануулна гэсэн шийдвэр гаргасан. Энэ тэмцээнд юу бодон зодоглосон бэ?
- Зодог тайлж ч магадгүй гэдгээ ухааран, тэмцээний өмнө маш их бэлтгэл хийсэн. Бэлтгэл ханалаа гэж бодож байсан ч эхний 3 өдөр дараалан уналаа.

- Биеийн байдал, гэмтэл бэртэл ямар байв?
- Ямар ч өвдөж зовоох зүйлгүй байсан тул маш итгэлтэй тэмцээнд орсон.
- Цээжний гэмтэл эдгэсэн үү?
- Гэмтэхээс өмнөх үеийнх шиг эдгээгүй байгаа нь барилдаанд нөлөөлж байлаа.
- Монгол бөхчүүдийн талаар.
- Намайг хурцалж, хөгжүүлж өгсөн зүйл бол ёкозүна Асашёорюү тэргүүтэй монгол аваргууд гэж бодож явдаг. Тэдний бэлтгэл, барилдааныг харж, гүйцэж түрүүлэх сэн гэж хичээж байсан. Дараалан ялагдаж, хүнд хэцүү байх үед ёкозүна Харүмафүжи үнэтэй зөвлөгөө харамгүй өгдөг байлаа. Их баярлаж явдаг.
- Сэтгэлд үлдсэн барилдаан?
- 2017 оны Хацү башёд ёкозүна Хакүхог ялсан барилдаан.
- Ёкозүна гэдэг цолны талаар.
- Намайг өөрчилж өгсөн цол байлаа. Озэки, сэкивакэ, комүсүби цолноос огт өөр.
- Дохёноос сурсан зүйл?
- Яасан ч зугтахгүй, шантрахгүй гэх сэтгэл.
- Цаашдын зорилго?
- Сайн шавь төрүүлэхийн төлөө хичээнэ.

М.Сугар-Эрдэнэ

www.ub.life


URL:

Сэтгэгдэл бичих