Онц ноцтойгоор хүний аминд хүрчээ
Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороонд байрлах дугаар орон сууцны орцны жижүүрийн байранд хүний амийг онц ноцтойгоор хөнөөсөн хэрэг гарчээ. Тус байрны орцны жижүүр 67 настай эмэгтэйг хоолойг нь хэрчиж хөнөөсөн байхыг олжээ. Цагдаагийнхны шалгалтын явцад хэргийг 39 настай Л гэх эр үйлдсэн болох нь тогтоогджээ. Тэрээр хохирогчтой танилцан архи ууж согтуурсан байхдаа хэргийг үйлдсэн байна. Хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн газарт шалгаж байна.
URL: