“Good price”, “Номин” супермаркетууд хугацаа хэтэрсэн бүтээгдэхүүн борлуулж байжээ

127

Хан-Уул дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтсээс тус дүүргийн нутаг дэсгэрт үйл ажиллагаа явуулдаг Үлэмж гросерс ХХК-ийн GOOD PRICE cупермаркет, “Номин тав трейд” ХХК-ийн “Номин супермаркет Наадам центр” салбар мөн “Хан-Уул Бөөний худалдааны төв” салбарт тус тус төлөвлөгөөт урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийжээ.

Шалгалтаар /самгёбсал/ гахайн зүссэн мах, гахай, тахианы амталсан мах, гахайн утсан мах, хиам, өндөг, тараг зэрэг хүнсний бүтээгдэхүүнүүдийн хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн зэрэг зөрчлийг илрүүлсэн байна. Мөн хөгцөрч муудсан төмс, хүнсний ногооноос дээж авч лабораторийн шинжилгээнд хамруулахаар шилжүүлжээ.

Хяналт шалгалт үргэлжилж байна.

Х.Хулан

Olloo.mn


URL:

Сэтгэгдэл бичих