Сэлэнгэ аймгийн харьяат бүлэг дээрэмчдийг баривчилжээ

522

Шөнө оройн цагаар үгсэн тохиролцож бүлэглэн дээрмийн гэмт хэрэг үйлддэг зургаан этгээдийг илрүүлэн мөрдөн шалгаж байна.

2018 оны 5 дугаар сараас эхлэн оройн цагаар ганцаараа явж байгаа эмэгтэйчүүд, архи согтууруулан ундаа хэтрүүлэн хэрэглэж биеэ хянах чадваргүй болтлоо согтсон иргэдийн хоолойг нь боож амь биед нь аюултайгаар эд зүйлсийг нь дээрэмддэг 6 гэмт этгээдийг 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн шөний 01 цагт илрүүлэн баривчиллаа.

Тус этгээдүүд Сэлэнгэ аймгийн харъяат бөгөөд 18-19-ны залуучууд, Улаанбаатар хотод тодорхой оршин суух хаяггүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд өмнө ял шийтгэл эдлэж байгаагүй этгээдүүд байжээ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад урьдчилсан мэдүүлэгтээ 21 удаа энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн болохоо мэдүүлжээ.

Иргэд шөнө оройн цагаар ганцаараа явахгүй байх, гэрэлтүүлэг болон камерын хяналттай газраар явах, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх, сонор сэрэмжтэй байхыг Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын ,Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид зөвлөж байна.


URL:

Сэтгэгдэл бичих