Иргэд нь хамгийн ядуу амьдралтай 10 улс
Иргэд нь ядуурал, гуйранчлалд амьдарч буй дэлхийн 10 улсыг нэрлэж байна.
- Сири-82.5%
2011 оноос хойш Сирид албан ёсны Засгийн газрыг дэмжигчид (“Баас”, Башар Асад) болон Сирийн үлдсэн хэсгээс тусгаарлагдсан Исламын улс бүлэглэл, курдууд, зэвсэгт сөрөг хүчний хооронд иргэний дайн дэгдэж, 2014 оноос Исламын улс болон исламын олон бүлэглэлийн тэмцэл болж байгаа билээ.
Цэргийн үйл ажиллагаатай холбогдуулан тус улсын хүн амын амьдрал эрс дордож, зарим газарт хүнсний бүтээгдэхүүн, нэн шаардлагатай бараа бүтээгдэхүүн хомсоджээ. Олон улсын хөдөлмөрийн байгууллагын мэдээлснээр 2017 онд Сирид дундаж цалин 129,29 ам.доллар болсон байна.
- Зимбабве-72.3%
Зимбабве улс одоогийн байдлаар дэлхийн хамгийн ядуу улсын тоонд орж байна. Хүн амын тоо тус улсад сүүлийн арваад жил маш их нэмэгдэж, дөрвөн жил тутамд нэг саяар өсөж байгаа юм.
2017 оны байдлаар Зимбабве улсын дундаж цалин сарын 21 ам.доллар байна.
- Мадагаскар-70.7%
Магадаскарын эдийн засгийн үндсэн салбар нь хөдөө аж ахуй, загасчлал, амтлагч ургуулж, экспортлох юм.
Эдийн засгийн өсөлтийн үндсэн эх сурвалж нь одоогийн байдлаар аялал жуулчлал, бараа бүтээгдэхүүний экспорт, хөнгөн үйлдвэрлэл болон бөс даавуу, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспорт, ашигт малтмалын экспорт байна.
Арал дээр байгалийн тахлын идэвхтэй голомт байршдаг тул хүмүүс жил бүр өвчилдөг. 2017 оны байдлаар тус улсын дундаж цалин сарын 35 ам.доллар байв.
- Сьерра-Леон-70.2%
Сьерра-Леон нь эрдэс, хөдөө аж ахуй, загасны аж ахуйн нөөцтэй хэдий ч дэлхийн хамгийн ядуу улсын нэг хэвээр байна.
Ажил эрхлэгчдийн бараг тал хувь нь байгалийн хөдөө аж ахуй эрхэлдэг. Цагаан будаа, кофе, какао, дал мод (самар, тосны зорилгоор), газрын самар тариалж, мал үржүүлж, загасны аж ахуй эрхэлдэг.
- Нигери-70%
Нефтиэр баялаг Нигери улс улс төрийн тогтворгүй байдал, авлига, хөгжөөгүй дэд бүтэц, эдийн засгийн муу удирдлага зэргээс болж ядуу зүдүү амьдарч байна.
Сүүлийн хэдэн жилд Засгийн газраас шинэчлэлийг явуулж, томоохон нефть боловсруулах үйлдвэрүүдээ хувьчилж байгаа юм.
2017 оны байдлаар Нигерийн дундаж цалин 325,46 ам.доллар байна.
- Суринам-70%
Суринамын эдийн засаг боксит буюу хөнгөн цагааны хүдрийн олборлолт, хөнгөн цагаан, алт, нефтийн экспорт (экспортын 85%, төсвийн орлогын 25%)-д төвлөрч байна.
Боксит, алт олборлолтоо хөгжүүлэхэд Нидерланд, Унгар, Бельги, Европын тусламж, хөгжлийн сан дэмжлэг үзүүлж ажилладаг аж. 2017 оны байдлаар Суринамын дундаж цалин сарын 170 ам.доллар байна.
- Гвиней-Бисау-67%
Гвиней-Бисау нь дэлхийн хамгийн ядуу улсын тоонд ордог юм. Тус улсын эдийн засаг хөдөө аж ахуй, загасны аж ахуй (ажил эрхлэгчдийн 82%, ДНБ-ий 62%) дээр төвлөрдөг байна. Хүнсний үндсэн түүхий эд нь цагаан будаа юм. Түүнчлэн эрдэнэ шиш, шош, гааны тос агуулдаг.
Аж үйлдвэрийн хувьд хүнсний бүтээгдэхүүн, шар айраг үйлдвэрлэдэг ч гол салбар, эдийн засгийн үндсэн зүйл нь мансууруулах бодисын худалдаа юм. Гвиней-Бисау улс мансууруулах бодисын худалдаагаар жилд дунджаар 2 тэрбум орчим ам.долларын орлого олдог. 2017 оны байдлаар дундаж цалин 62 ам.доллар байна.
- Сан-Том ба Принсипи-66.2%
Сан-Том ба Принсипид ургуулдаг хөдөө аж ахуйн гол түүхий эд нь какао юм. Какао нь тус улсын экспортын 80 гаруй хувийг бүрдүүлдэг.
Гэхдээ хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл тун бага хэмжээнд явагддаг тул хүн амынхаа хэрэгцээг хангаж чадахгүй, ихэнх бүтээгдэхүүнээ гаднаас импортолж авдаг байна. Сан-Том ба Принсипийн Засгийн газар дэлхийн олон орон, олон улсын байгууллагуудаас тогтмол тусламж авч амьдардаг.
- Бурунди-64.6%
Хүн амынх нь талаас илүү хувь нь ядуу амьдардаг дэлхийн хамгийн ядуу улсуудын нэг юм. Тус улын нийт газар нутгийн 50 орчим хувь нь хөдөө аж ахуйн эдэлбэр газар, 36 хувь нь бэлчээр, үлдсэн талбай нь ой, тариалалт хийхэд тохиромжгүй газар юм.
Хөдөө аж ахуй нь тус улсын хөдөлмөрийн насны хүн амын 90 гаруй хувийг бүрдүүлдэг. 2017 оны байдлаар тус улсын дундаж цалин 140 ам.доллар аж.
- Ардчилсан Бүгд Найрамдах Конго Улс-63%
Байгалийн нөөц буюу дэлхийн кобальт, герман, тантал, алмазын хамгийн том нөөцтэй, Африкийн уран, гянт болд, зэс, цайр, цагаан тугалга, бериллий, лити, ниобийгийн томоохон нөөцтэй, нефть, нүүрс, төмрийн хүдэр, марганец, алт, мөнгө, боксит буюу хөнгөн цагааны хүдрийн том ордуудтай энэ улс байгалийн ногоолин чулууны дэлхийн хамгийн том нийлүүлэгч юм. 2017 оны байдаар тус улсын иргэдийн сарын дундаж цалин 27 ам.доллар байна.
Эх сурвалж: vestifinance.ru
URL: