Ачааллаа дийлэхгүй Мобиком ажиллахаа болимоор юм

Shine jiliin achaallaas shaltgaalan Be-n 234 dugaar 1231-ny18:00 tsagaas 0101-ny

01:01 tsag hurtel tur zogsoh tul ta heregleegee zohitsuulna uu. MobiCom

Ийм мэссэж Мобикомын утастай хэсэг хүмүүст буюу Be брэнд хэмээх үйлчилгээнд хамрагддаг дугааруудад өчигдөр ирж байх юм. Be хэмээх уг брэнд гэгчид нь Мобикомын хэрэглэгч 16-25 насныхан хамаардаг. Энэ бол Мобикомын хэрэглэгчдийн хувьд жил болгоны Цагаан сар, Наадам, Шинэ жил зэрэг томоохон баяруудын үеэр ирдэг мэссэжнүүдийн зөвхөн эхлэл нь. Өнөөдөр ахиад ямар үйлчилгээ нь ачааллаа даахгүйн улмаас тэднээс тэдний, тэдэн цагийн хооронд ажиллахгүй гэж хэлэхийг мэдэхгүй.
Ноднингийн  шинэ жилийн баяраар бас л ийм мэссэжнүүд цуварсаар, эцэст нь эгээ л утсаа унтраасан нь дээр гэж бичээгүй. Хайртай дотны хүмүүстээ сэтгэлийн үгээ бичиж, хамт олон найзууддаа баярын мэндчилгээ дэвшүүлэх тэр торгон баярт агшинаа, ачааллаа даадаггүй үүрэн телефоны операторын буруугаас болж бухимдан уурлаж өнгөрөөх нь сайхан байхгүй нь тодорхой. Баярын өдрүүд тулдаа л Мобиком дандаа л ингэж байдаг юм гээд өнгөрдөг.
Монголын хамгийн анхны үүрэн телефон холбооны оператор, хамгийн өргөн тархсан буюу монгол улсын хүн амын 90 хувьд хүрсэн үүрэн телефоны сүлжээгээ байгуулсан хэмээдэг ч одоогийн хэрэглэгчидээ ч хангаж чадахааргүй байгаа нь харамсмаар.
Магадгүй энэ хувь хүний сонголт бөгөөд  Мобикомоор үйлчлүүлэх албагүй ч гэлээ хэрэглэгч нь болсон нэг хүний бус нэг сая гаран хүний эрх ашигийг бодоод доголддоггүй сүлжээтэй болж, дандаа гаргадаг алдаагаа засах хэрэгтэй ш дээ. Ер нь бол тухайн үйлчилгээний байгууллагын нийт хэрэглэгч бус нэг хэрэглэгчийн эрх ч асуудал л болох ёстой.

Үнэхээр л ачааллаа дийлдэггүй юм бол одоо байгаа хэрэглэгчдийнхээ эрх ашигийг бодоод дахиад шинэ дугаарлалт худалдаанд гаргахаа больж, ачааллаа дийлдэг болсон цагтаа буцаан нэвтрүүлбэл  яасан юм бэ??? Эсвэл нийт хэрэглэгчдээ хүндрүүлэлгүй, ямар ч үед ачааллаа даадаг байх тал дээр анхаарч ажилламаар.

Ямартай ч дараа дараагийн олон баяраар ямар нэгэн ачааллын талаар янз бүрийн мэссэж ирэхгүй байгаасай гэж Мобикомынхонд хандан хэлье. Аль эсвэл ачааллаа даахгүй юм бол ажиллахаа болимоор юм.

unen


URL:

Сэтгэгдэл бичих