Авгай нараа та нарыг хошгоруулаж байна
Авгай нар миндээ авгай нар минь та нарыг хошгоруулаад байгаа юмаа. (Зураг дээр 2004 онд хамгийн олон эмэгтэй гишүүнтэй байсан үе)
Үхсэн хатсан квот вэ? Зүгээр л та нарыг махны машинд биеээ үнэлж шахуу олсон мөнгөтэй чинь хамт хийж байгаа юм.
Мэдээж Монголын аль ч газар яваад очсон эрэгтэй хүн төр түших учиртай гэсэн дундад зууны үеийн сэтгэлгээ байж л байгаа. Гэтэл өнөөдөр гэв гэнэтхэн турлиах царайлсан хэдэн улс төрчид хүүхнүүдэд жигтэйхэн сайн болоод л дэвших боломж өгөөд байгаа юм гэнээ. Авгай нараа та нарын үс урт ухаан богино гэж юутай үнэн үг вэ? Бодоод үзээч. Сонгуульд өрсөлд өрсөлд гэж байгаад нэр дэвшээд ороод ирэнгүүт чинь л няц гишгэж орхино.
Энэ муу хэдэн гишүүд чинь Чукча бишээ. Ямаа ч биш. Өөрсдийгөө тэнэг юу ч мэдэхгүй мэт харагдуулах нь зүгээр л заль юм. 2012 онд нис нис гэж байгаад олон авгай нарыг мөнгөтэй юутай хээтэй нь шатаагаад өөрсдөө гарч нэг мандана 2016 онд “За хүүхнүүд минь та нар дэвшээд яаж аллаа бүгд ялагдсан” гэж хэлээд дараагийн ээлжинд хүүхнүүдийн нүүрлүү чичилсээр байгаад өөрсдөө дэвшээд ахиад л алга болно.
Хүний амьдарлын 8 жилийн хугацаа урт. Улс төрийн амьдралд бүүр ч урт хугацаа.
Тийм учир зовлогоо зовоож, Туул, Хараа, Хараа, Ерөө, Орхон, Онон гэх зэрэг олон голын мөсийг долоох шахам цуглуулсан хэдэн бор юмаараа хүүхдүүддээ “Баавгайтай чихэр” авч өгсөн нь дээргүй юу дээ?
Энэ муусайн улс төрчдийг мэдэхгүй бишдээ. Зүгээр л та нарын хошгоруулаад байна. Магадгүй 2013 онд эмэгтэй хүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлээд явж байж мэдэх л улс шүү!
Эрчүүдийн зөөлөн хоол болох хүсэл байвал нис нис. Доширак болнодоо.
URL: