Он гарснаас хойш 2000 гаруй цагаач, дүрвэгч Европт иржээ

1547689222_5c3ec2e12961e2019 оны эхний хоёр долоо хоногт 2200 цагаач, дүрвэгч далайгаар дамжин Европт иржээ. Энэ тухай Олон улсын цагаачлалын байгууллагын албан ёсны төлөөлөгч Жоэл Миллман сэтгүүлчдэд мэдээлэв.

Тус байгууллагын мэдээллээр, дээрх хугацаанд Европт хүрэх замдаа 16 хүн амиа алджээ. Хамгийн олон буюу 1609 цагаач Испани улсад ирсэн бол Грект 489, Италид 53 хүн очсон байна.

Өнгөрсөн оны мөн хугацаанд 1915 цагаач Европт ирж байсан бол замдаа 194 цагаач амиа алдаж байжээ.


URL:

Сэтгэгдэл бичих