Фэйсбүүк компани зар сурталчилгаанд тавих хяналтаа чангатгана

0d9acf0e5629a49962cc70fad7a1b253“Фэйсбүүк” компани улс төрийн зар сурталчилгаанд тавих хяналтаа чангатгана гэж “Ройтерс” агентлаг мэдээлсэн байна. Энэ онд сонгууль болох улс орнууд тэр дундаа Энэтхэг, Нигер, Украин болон Европын Холбооны хэд хэдэн улсын зар сурталчилгаанд тавих хяналтыг чангатгах аж. Иймэрхүү арга хэмжээг авч хэрэгжүүлэх гэж байгаа нь сонгуулийн үйл явцад хөндлөнгөөс оролцох явдлыг сөрөн зогсоход чиглэгдсэн юм.

“Ирэх сарын 16-нд Нигер улсад ерөнхийлөгчийн сонгууль болохтой холбогдуулан зөвхөн тус улсад байрладаг сурталчилгааны компани нийгмийн сүлжээнд зар сурталчилгаа байршуулах боломжтой” хэмээн “Фэйсбүүк” компанийн олон улсын бодлого хариуцсан захирал Кэти Харбат хэлсэн байна. Энэ арга хэмжээ нь ирэх сард мөн Украинд хэрэгжих аж. Украин улсад ирэх 3 дугаар сарын 31-нд ерөнхийлөгчийн сонгууль болох юм.


URL:

Сэтгэгдэл бичих