ХЗДХ-ийн сайд асан Д.Дорлигжавыг үргэлжлүүлэн хорихоор шийдвэрлэлээ
Улсын Ерөнхий прокурор асан, ХЗДХ-ийн сайд асан Д.Дорлигжавыг шүүхээс нэг сар хорих шийдвэр гаргаж ШШГЕГ-ын харъяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байгаа.
Гэвч Д.Дорлигжавын өмгөөлөгч Д.Оросоо нэмж шинээр нотлох баримт гаргах хүсэлт гаргасны дагуу шүүх хуралдааныг 2019 оны 1 дүгээр сарын 16-ны 11 цаг хүртэл хойшлуулсан бөгөөд өнөөдөр шүүх хуралдаанд Д.Дорлигжав Д.Баатар нарыг цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээн шийдвэрлэсэн байна.
Тэрээр АТГ-аас түүнийг төрсөн дүү Д.Баатарынх нь хамт авлигын хэргээр саатуулсан. Учир нь Д.Дорлигжав нь Улсын Ерөнхий прокуророор ажиллаж байхдаа, төрсөн дүү Д.Баатарын үүсгэн байгуулсан “Рекат Монголиа” ХХК-ийн дансаар Т.Ганболдоос 4 сая ам.доллар шилжүүлж авсан хэмээн Т.Ганболд нь хэвлэлээр мэдээлсэн. Энэхүү их хэмжээний мөнгийг 2011 оны 9-10 дугаар сард гурван удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн гэсэн юм.
URL: