​Монгол зохиолчийг Нобелийн шагналд нэр дэвшүүлэх санал иржээ

68

Монгол зохиолчийг Нобелийн шагналд нэр дэвшүүлэх санал иржээ. Тодруулбал, Нобелийн хорооноос 2019 онд утга зохиолын салбарт Нобелийн шагналд нэр дэвшүүлэх саналыг Монгол Улсын ШУА-д ирүүлсэн байна.

Энэ тухай ШУА-ийн Утга зохиолын хүрээлэнгээс тодруулахад “Нобелийн хорооноос 2019 онд утга зохиолын салбарт Нобелийн шагналд нэр дэвшүүлэх санал бүхий албан бичгийг өчигдөр ирүүллээ. Бид албан бичгийг мэргэжлийн байгууллагуудад хүргүүлж байна. Зохиолчдын нэрийг дэвшүүлж, эцсийн саналаа нэгтгээд энэ сарын 31-ний дотор Шведийн академид хүргүүлэх ёстой.

Нобелийн шагналд нэр дэвшүүлэх зохиолч нь орчин үеийн утга зохиолын төлөөлөгч бөгөөд эдүгээ амьд сэрүүн, уран бүтээлээ туурвиж байх ёстой юм байна.


URL:

Сэтгэгдэл бичих