Шатахуун 100 төгрөгөөр хямдарсан ч дууссан байна

15

Өнгөрсөн онд огцом үнээ нэмсэн шатахуун импортлогч компаниуд өчигдрөөс эхлэн шатахуунаа 100 төгрөгөөр хямдруулсан.
Гэхдээ оны өмнө болон хойно гээд гурван үе шаттайгаар 250 төгрөгөөр гурван удаа бууруулсан байгаа юм. Цаашид ч бууруулах боломж нөхцөл бүрдсэнийг ШӨХТГ-аас өчигдөр мэдээлсэн.
Гэвч өчигдөр 100 төгрөгөөр бууруулсан ШТС-иуд шөнөдөө АИ-92 дууссан гэж цаасан дээр бичээд наасан байгаа нь иргэдийг бухимдуулж эхэллээ.
Өчигдөр үнээ бууруулаад, одоо болохоор дууссан гэдэг шалтгаанаар боож эхэлсэн ШТС-иуд эргүүлээд үгсэн хуйвалдаж үнээ нэмэх гэж байна гэсэн хардлагыг ч төрүүлж байна. Ийнхүү 100 төгрөгөөр нэмж шатахууны үнэ буурлаа гэж баярлаж байсан иргэд, жолооч нарыг баярлуулан гомдоож буй үйлдэлд хэн хариуцлага хүлээх ёстой вэ.

О.Гэрэл
Оллоо.mn


URL:

Сэтгэгдэл бичих