Д.Трамп БНАСАУ-ын удирдагчид захидал илгээжээ

6

НЬЮ-ЙОРК. /ТАСС/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдөр БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Унд захидал илгээжээ. Энэ тухай телевизийн “CNN” суваг мэдээлсэн байна. Д.Трампын захидалд юу дурдсан талаар тодорхойгүй байгаа аж.

АНУ болон БНАСАУ-ын түүхэн дэх анхны дээд хэмжээний уулзалт өнгөрсөн 6 дугаар сарын 12-нд Сингапурт болсон билээ. Яриа хэлэлцээний дүнд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун нар хамтарсан баримт бичигт гарын үсэг зурсан юм. Энэхүү баримт бичигт Умард Солонгост аюулгүй байдлын баталгаа олгож байгаагийн хариуд Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулахад бэлэн байгаагаа Умард Солонгос мэдэгдсэн юм.

Ким Жөн Унтай хийх дараагийн уулзалт нь 1 юмуу 2 дугаар сард болно гэж Д.Трамп өнгөрсөн 12 дугаар сард мэдэгдсэн.


URL:

Сэтгэгдэл бичих