Яагаад “Siri” буюу хиймэл оюун ухаан эмэгтэй хүний дуу хоолойтой байдаг вэ?
Хэрвээ та ухаалаг утастай бол “Siri”, “Alexa”, “Alice” гээд ихэнх өргөн хэрэглээний хиймэл оюун ухааны бүтээгдэхүүнүүд эмэгтэй нэр, хоолойтой байдгийг анзаарсан байх. Мөн бүхий л уран зөгнөлт бүтээлүүд дээр хиймэл оюун ухааныг эмэгтэй хүнээр төлөөлүүлсэн байдаг. Тэгвэл яагаад ийм үзэгдэл гарах болсон юм бол?
1Нарийн бичиг
Хэчнээн сайн найзууд байлаа гээд эрэгтэй хүн хэзээ ч өөр эрэгтэйг туслах юм уу нарийн бичгээ болгодоггүй. Харин энэ үүргийг эмэгтэй хүн хамгийн сайн биелүүлж чаддаг гэж олон хүн үздэг. Гэртээ байхад тань эхнэр нь нөхрийнхөө өмнөөс утасны дуудлагад хариулж, цахим шууданг нь шалгадаг. Харин ажил дээр мэдээж нарийн бичгийн ажилд эмэгтэй хүнийг л авдаг шүү дээ. Өөрийн тань үнэн ч туслахаар үзэсгэлэнтэй, ухаалаг эмэгтэй байна гэдэг үнэхээр догь хэрэг гэдгийг та хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.
2Эргэлзээ
“Эмэгтэй дуу хоолойд хүмүүсийн хэр зэрэг итгэдэг вэ?” гэдэг дээр эрдэмтдийн санал хуваагддаг. Зарим эрдэмтэд эрэгтэй хүний дуу хоолойд хүмүүс илүү итгэдэг итгэдэг гэж үздэг. Мэдээж хэрэг, хэт нарийн эсвэл чахарсан хоолойтой хүнд итгэнэ гэж байхгүй. Гэхдээ эрдэмтдийн олонх нь эмэгтэйчүүдийн хэлсэн үгэнд хүмүүс илүү итгэдэг гэдэгт үнэмшдэг. Яагаад тэр вэ?
Та бидэнтэй хамт бидний бүрэлдэн буй болж байх үе буюу эхийн хэвлийд байх үеэс бид эмэгтэй хүнд илүү итгэж эхэлдэг байна. Мөн дөнгөж төрсний дараа биднийг эхийн хоолой угтаж авдаг. Өөрөөр хэлбэл бид байгалиасаа эмэгтэй хүнд илүү итгэх хандлагатай болдог аж. Энэ үүднээс өөрийн хамгийн их итгэх хүн буюу туслахаараа бид эмэгтэй хүнийг сонгох хандлагатай байдаг.
3Түүх
Дээр үеийн кино үзэж байхад гол дүрийн баатрууд утсаар ярихдаа дугаараа хийхийн оронд шууд эмэгтэй оператортай холбогдож яг хаашаа холбогдохоо хэлдгийг та анзаарч байсан уу? Мэдээж одоог хүртэл ихэнх операторууд эмэгтэй байдаг. Анх 19-р зуунд харилцаа холбооны шугамыг анх байгуулж байхад эрэгтэйчүүдийг оператор болгож байжээ. Гэвч эрэгтэйчүүдийн хоолой бүдүүн, мөн харилцааны соёлгүй байснаас болоод операторын ажилд эмэгтэй хүнийг л авах болсон байна. Мэдээж хэрэг харилцуурын цаанаас эмэгтэй хүүний хоолой гарах нь хэнд ч гэсэн таатай шүү дээ.
4Уран зөгнөлт кино
Бүх цаг үеийн шилдэг шинжлэх ухааны зөгнөлт кино ”2001: A Space Odyssey” киноны гол дайсны үүргийг “HAL 9000″ нэртэй робот гүйцэтгэдэг. Тухайн дүрд эрэгтэй хүн тоглосон байдаг бөгөөд ”HAL 9000″ нь бүх цаг үеийн хамгийн аймаар хорон санаатнуудын нэгт тооцогддог. Энэ мэт “Terminator”, ”Universal Soldier” зэрэг зөгнөлт кинонуудад хорон санаатай хиймэл ухаан бүрийг эрэгтэй хүнээр төлөөлүүлсэн байдаг. Мэдээж энэ бүхнийг үзэж өссөн хүмүүст эрэгтэй робот тийм ч таатай санагдахгүй нь мэдээж.
URL: