Өмнөд Солонгост нутаг нэгтнээ хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэж байсан Монголын иргэний цогцос олджээ
Өмнөд Солонгост хүн амины гэмт хэрэгт сэжиглэгдэж байсан Монгол улсын иргэний цогцос Умард Гёнсан мужийн Гуми хотын ойролцоох уулнаас Бямба гарагт олджээ.
46 настай сэжигтэн модноос өөрийгөө дүүжилсэн байсныг Гуми хотын цагдаагийн газар өчигдөр мэдээлсэн байна. Түүнийг өнгөрсөн долоо хоногийн Лхагва гарагт нутаг нэгтнээ Гуми дахь гэрт нь хутгалж, амийг нь бүрэлгэсэн хэрэгт сэжиглэж байжээ.
Хэргийн газраас аллагад ашигласан хутга нь олдсон байна. Тэд хоёул Өмнөд Солонгост хөдөлмөр эрхэлж байсан хүмүүс гэнэ.
Гэмт хэрэг гарсан өдрөөс хойш цагдаа нар сэжигтнийг эрэн сурвалжилж байжээ.
Эх сурвалж: Korea Times
URL: