Увс нуур дэвжээний бөх аварга Н.Батсуурийг цагаан сарын барилдаанаас хассан уу?
Улсын аварга Н.Батсуурь “Гарьд магнай” киноны Амбатны Цагаан Жигмэд шиг залуу бөхийг даанч хайрлахгүй авч шидсэн. Азаар залуу бөх “бэртээгүй” гэнэ. Н.Батсуурь арслан цолтой байхдаа мөн л жудаггүй үйлдэл гаргаж байсан удаатай.
Увс аймгийн 90 жилийн ой 2015 онд тохиосон. Ойн бөхийн барилдааны шөвгийн дөрвийн барилдаанд улсын арслан Н.Батсуурь Ховд аймгийн харьяат улсын харцага Б.Пүрэвсайхантай хүч үзсэн. Барилдааны үеэр харцагын шанаанд дэлсэж, ер нь л зодох маягтай юм болж, төрсөн нутгийнхаа ойн баяр наадмын дэвжээн дээр зочин бөхөд барилдахдаа яав даа гэмээр араншин гаргаж байсан удаатай. Арслан цолтой байхдаа ийм үйлдэл гаргасан.
Өнгөрсөн зун буюу Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 29 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд ес даван түрүүлж, Монгол Улсын 23 дахь аварга болсон. Аварга хүн цолондоо дүүрэн барилдаж, цаанаа л жудагтай байдагсан.
Зарим үзэгч “Монгол бөхийн зүлэг ногоон дэвжээн дээр Монгол бөхийн алтан амь эрсдэх цаг ойрхон байна шүү” хэмээн хүртэл болгоомжилсон байна. Бүр барилдах эрхийг нь хасах тухай ч сануулаад амжиж.
Давж болно л доо. Гэхдээ бөхийн жудаг ёс, хүнийг хайрлах сэтгэл гэж нэг юм баймаар…Монголчууд бөхөө үзэж баясдаг. Гэтэл энэ мэтчилэн аварга, арслан цолтнууд залуу бөхчүүдийг хайр, найргүй авч шидээд, тэдний эр зоригийг, ирээдүйд аварга болох хүсэл мөрөөдөлтэй нь хамт унтраахаас гадна өндөлзөж хүлээдэг олныхоо сэтгэлийг “Эвийг аллаа” хэмээн дуу алдуулахад хүрээд байгаа нь харамсалтай.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
ард түмнээ хүндэлж, бусдыг хайрлаж жаахан боловч ёс зүйтэй байвал энэ залууд өөрт нь хэрэгтэй дэ.
хас аа хас