Онц байдал зарлавал америкчуудын бараг 70 хувь нь Трампыг дэмжихгүй

712-15475237375c3d58a26c6b5Хэрэв АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Мексик улстай залгаа хилийн дагуу хана барих мөнгийг Конгрессын зөвшөөрөлгүйгээр гаргуулахын тулд онц байдал зарлавал америкчуудын бараг 70 хувь нь дэмжихгүй гэдгийг телевизийн Hill TV суваг болон судалгааны HarrisX албаны явуулсан санал асуулгын дүн харуулжээ.

The Hill сонины даваа гарагийн дугаарт нийтлэгдсэн санал асуулгын дүнгээс үзвэл, түүнд оролцогчдын ердөө 31 хувь нь Ерөнхийлөгчийн ийм шийдвэрийг дэмжихэд бэлэн гэдгээ мэдэгдсэн байна.
Консервативчууд болон Бүгд Найрамдах намыг дэмжигчдээс гадна нийгмийн бүлгийн дийлэнх олонх нь Трампын хийж болзошгүй ийм алхмыг эсэргүүцэж байна. Санал хураалтад оролцсон консервативчуудын 60 хувь нь, Бүгд найрамдах намыг дэмжигчдийн 55 хувь нь хана барихыг эсэргүүцжээ.
Нэгдүгээр сарын 12-13-ны хооронд явуулсан санал хураалтад 1001 хүн оролцсон байна.
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг

URL:

Сэтгэгдэл бичих