Монголд 4,5 мянган гадаадын иргэн хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байна

Манай улсад 2018 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар 95 орны 4.5 мянган гадаадын иргэн хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байна. Энэ нь өмнөх оноос гурван орноор өсөж, ажиллагчид 201 (4.3 хувь) хүнээр буурсан үзүүлэлт юм.

Хөдөлмөр эрхэлж байгаа гадаадын иргэдийн 3.7 (83.3%) мянга нь эрэгтэй, 0.8 (16.7%) мянга нь эмэгтэй байна.
Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй нийт гадаадын ажиллагчдын 36.6 хувь нь БНХАУ-ын, 10.5 хувь нь Австрали Улсын, 6.7 хувь нь ОХУ-ын, 6.1 хувь нь БНСУ-ын, 5.9 хувь нь АНУ-ын, 5.3 хувь нь БНСВУ-ын, 3.3 хувь нь Канад Улсын, 3.3 хувь нь Англи Улсын, 3.3 хувь нь Филиппин Улсын,19.0 хувь нь бусад улсын харьяат иргэд байгаа аж.

Манай улсад 2018 онд хөдөлмөр эрхэлж буй гадаадын иргэдийн 1.7 (36.7%) мянга нь уул уурхай, олборлолтын, 918 (20.4%) нь боловсролын, 782 (17.4%) нь бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар үйлчилгээний, 295 (6.6%) нь боловсруулах үйлдвэрлэлийн, 182 (4.0%) нь захиргааны болон дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааны, 121 (2.7%) нь барилгын, 550 (12.2%) нь бусад салбарт тус тус ажиллаж байна.

Х.Хулан


URL:

Сэтгэгдэл бичих