Зодоон хийсэн цагдаа нарыг ажлаас нь чөлөөлнө

133

БЗД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид Баянмонгол хороололд архидан согтуурч улмаар нэгнийгээ хүндээр бэртээсэн талаарх мэдээлэл өчигдөр гарсан билээ.
Тодруулбал, ЦЕГ-ын Дотоод хяналт шалгалтын хэлтсийн хурандаа н.Ариунбат, Нийслэлийн цагдаагийн газрын Хэв журмын хэлтсийн дэд хурандаа н.Отгонжаргал нар н.Ариунбатын гэрт согтууруулах ундаа хэрэглэж байгаад хоорондоо маргалдан зодолдсон байгаа юм.
Хэргийг өдгөө БЗД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байгаа бөгөөд тэд хувийн шинжтэй маргаанаас болж ийнхүү хоорондоо зодолдсон гэх.
Тэгвэл ЦЕГ-ын дарга, цагдаагийн хурандаа С.Баатаржав “Зодоон хийсэн дарга нарт хариуцлага тооцож ажлаас нь чөлөөлнө. Өнөөдөр тушаалыг нь гаргана” гэж мэдэгджээ.

О.Гэрэл
Оллоо.mn


URL:

Сэтгэгдэл бичих