С.Ганбаатар “Алтан Сарнай”-н эзэн болж, МАН-аас УИХ-д нэр дэвших нь тодорхой боллоо

МАН-ын дэргэдэх “Нийгмийн ардчилал” Монголын залуучуудын холбооноос  уламжлал болгон  зохион байгуулдаг “Алтан сарнай” наадам өчигдөр болж өнгөрсөн билээ.

Уг ёслолын үеэр “Алтан Сарнай” дээд шагналын эздийг тодруулдаг уламжлалтай.

Энэ жилийн нийгэм, улстөр салбарын онцлох хүнээр Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Биеийн тамир, спортын салбарын онцлох хүнээр  шатрын их мастер Б.Мөнгөнтуул, Байгаль орчны онцлох хүнээр “Монполимет” компанийн захирал Ц.Гарамжав, Эдийн засаг, бизнесийн салбарын онцлох хүнээр “Өндөр Буянт”   ХХК-ий захирал Н.Төмөрхүү  нар тодорсон байна.

Харин нэн сонирхолтой нь шилдгийн шилдэг “Алтан сарнай”-н эзнээр  Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны ерөнхийлөгч С.Ганбаатарыг тодруулсан бөгөөд тайзны ард яригдсан яриагаар тэрээр ирэх 3 сарын 1-нд МАН-ын батлахыг гардан авч, Сонгино Хайрхан дүүргээс УИХ-д нэр дэвшихээр болсон аж. Б.Лхагважав, М.Ичинноров нараас ялгаатай нь түүнийг намын дарга С.Батболдоос гадна генсек У.Хүрэлсүхийн фракц ч дэмжиж буй гэнэ.

Ц.Жадамба


URL:

Сэтгэгдэл бичих