М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ
Эх сурвалжийн өгүүлснээр, УИХ-ын дарга М. Энхболд албан тушаалаа өгөхөд бэлэн байгаа гэнэ. Тэрбээр энэ сарын 18-нд ажлаа өгнө хэмээн ойр тойрныхондоо мэдэгдээд байгаа аж.
Өөрөөр хэлбэл, ирэх баасан гаригт хуралдах УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр түүний асуудал яригдана гэсэн үг. Нөгөөтэйгүүр, УИХ-ын даргыг албан тушаалаасаа огцрох тухай асуудал хөндөхтэй зэрэгцээд орыг нь хэн залгах вэ гэх гэдэг дээр хэд хэдэн хүний нэр яригдсан сурагтай.
Ямартай ч саарал ордны хонгилоор хийсэх яриагаар УИХ-ын дарга болох хамгийн тохиромжтой, ард түмэнд таалагдах хувилбар бол Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж гэнэ. Мөн түүний орыг УИХ-ын гишүүн, хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд залгах юм байна.
24barimt.mn
URL: