БНХАУ-д нүүрсний уурхайн ослоор 21 хүн амиа алджээ
Өнгөрсөн бямба гарагт БНХАУ-ын Шэньси мужийн нүүрсний уурхайн хонгил нурж 21 уурхайчин амиа алджээ.
Ослын үед тус уурхайд 87 уурхайчин ажиллаж байсны 66-г нь аварсан байна. Албаны хүмүүс ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа аж.
БНХАУ-ын нүүрсний уурхайнууд нь хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах тал дээр хамгийн асуудалтайд тооцоогддог билээ.
Албаныхны мэдээслнээр, 2017 онд 400 гаруй уурхайчин уурхайн ослоор амиа алджээ.
montsame.mn
URL: