Д.Дорлигжав нарын шүүх хурал хойшлов

105

Өчигдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Хууль зүйн сайд асан Д.Дорлигжав төрсөн дүү Д.Бямбаа нарын цагдан хорих асуудлыг саналын дагуу хэлэлцэх шүүх хурал болов.

Гэвч шүүгдэгч талын өмгөөлөгч нар шинэ нотлох баримт гаргаж танилцуулах хүсэлт гаргасны дагуу хурлыг энэ сарын 16 буюу маргааш өдрийн 11:00 цаг хүртэл хойшлуулжээ.

Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Д.Дорлигжав болон түүний төрсөн дүү Д.Баатар, туслах Ч.Бямбаа нарыг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу нэг сарын хугацаатай цагдан хорьж буй.
О.Гэрэл
Оллоо.mn


URL:

Сэтгэгдэл бичих