Аймгийн арслан Б.Лхагвадорж 7-14 хоногийн эмчилгээ хийлгэх шаардлагатай болжээ

15474744785c3c962e80b06Үндсэн хуулийн өдөрт зориулсан хүчит 256 бөхийн барилдаан “Буянт-Ухаа” цогцолборт болсон. Тус барилдааны үеэр Улсын аварга Н.Батсуурь, Аймгийн арслан Б.Лхагвадоржтой оноолт таарч, түүнийг ар дагзаар нь хүчтэй унасан нь цахим орчинд цацагдаж, олны дургүйцлыг нэлээдгүй хүргэсэн.

Гэвч тэрбээр энэ талаараа “Барилдааны явц, давахад л тийм зүйл болсон. Би санаатай тийм зүйл хийгээгүй. Дүү хүү унахдаа биеэ хэт сулласан юм билээ. Дараа нь зүгээр босоод тахимаа өгсөн. Барилдааны үйл явц, хөндлөнгөөс харах хоёр чинь тэс өөр зүйл. Аархсан, илүүрхсэн зүйл байхгүй. Зөөлөн унагасан” гэх тайлбарыг өгсөн байна.

Харин Аймгийн арслан Б.Лхагвадорж, “Миний бие зүгээр. Барилдааны үеэр биеэ сулласнаас хүзүүгээрээ эвгүй унасан. Рентгэн зураг авахуулах гээд эмнэлэг дээр явж байна. Тэрнээс биш Н.Батсуурь аваргатай янз бүрийн асуудал болоогүй” гэх тайлбарыг өгч байсан ч тэрбээр өнөөдөр эмнэлэгт үзүүлэхэд толгой доргисон, хүзүү суулттай гэсэн эмнэлгийн дүгнэлт гарчээ. Улмаар 7-14 хоног эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон байна.

zaluu.com


URL:

Сэтгэгдэл бичих