Өөртөө итгүүлэх арга

Би 62 настай. Тэтгэвэртээ гарах болсон чинь тун ч олон хууч өвчин хуримтлагдсан байлаа. 2003 онд 55 настайдаа тэтгэвэрт гараад биеэ нилээн туйлбартай эрүүлжүүлэхээр шийдлээ. Хэсгийн эмчийн томилсноор 2008 онд Уфа хотын зүрхний эмнэлэгт шинжилгээ хийлгэв. Тааруухан хариу гарсан.

Цусны даралт ихтэй (гипертония), зүрхний цус багадсан (ишемия сердца), зүрхний бах (стенокардия), тархины цусан хангамж багадсан (ишемия мозга), үений үрэвсэл (артрит), түрүү булчирхай томорсон (аденома простаты), бамбай булчирхайн зангилаат бахлууртай. Гэхдээ хамгийн гол нь титэм судас 40% нарийсалтай байсан болохоор амралгүйгээр 10 алхаж ч чадахгүй байсан.

Би бүр цөхрөнгөө барчихаад байв. Гэтэл нэг өглөө сэрээд зүүдэнд минь хэн нэг нь “Ургамлаар эмчил, ургамлаар эмчил”, хэмээн тод хэлэх шиг болсныг саналаа. Би зөн билиг энэ тэрд итгэдэггүй байсан ч энэ талаар судалж үзэхээр шийдэв. Г.Сытины ном худалдаж аваад хуурцаг дээр өөрийнхөө хоолойгоор өөртөө итгүүлэх санаануудаа бичиж авлаа.

Дараа нь үеэл ах маань Уфа хотод байдаг М.Норбековын эрүүлжүүлэх курст суухыг ятгасан. Эхнийхтэйгээ ямар нэг талаар төстэй хоёр дахь аргачлалыг судалж үзээд, би энэ хоёрыг нэгтгэн хэрэглэж үзэхээр шийдэв. Үнэмшүүлэх санаануудаа сонсож байхдаа дотроо “хайртай” өвчтэй эрхтнүүдээ төсөөлөхийг (Сытины аргачлалаар) хичээн, ингэхдээ бас 15-18 насныхаа хамгийн аз жаргалтай үе мөчүүдийг дурсан бодож (Норбековын аргачлалаар) байлаа.

Хэсэг хугацаа өнгөрсний дараа бие маань дээрдэж ирч байгааг ажив. Чухам яг дээрхи аргачлачуудыг хэрэглэснээс бие маань дээрдэж байгаа эсэхт эргэлзэн энэ жил бас зүрхний эмнэлэгт шинжилгээ хийлгэхээр хэвтсэн. Титэм судасны шинжилгээгээр судас өргөссөн банна. Эм тариа хэрэглэхэд ийм үр дүн гарах боломжгүй.

Өрөөнд бид зургуулаа хэвтэж байсан агаад бүгд эмнэлэгт давтан хэвтсэн хүмүүс. Тэгээд надаас бусдын бүгдийх нь титэм судас 70%, тэр байтугай 90% нарийссан байв. Тэд бүгд зарим нь судсаа сэтлүүлэх, зарим нь өргөсгүүлэх мэс засал хинлгэж, харин намайг бараг л худлаа өвдөж баашитлаа гэх нь холгүй хугацаанаас өмнө эмнэлгээс гаргасан.

Гэртээ эргэж ирээд би хэсгийн эмчдээ 2008, 2011 оны шинжилгээний хариуг үзүүлэв. Тэрбээр титэм судас өргөссөнийг гайхан батлаад бодвол шинжилгээний тоног төхөөрөмжийн алдаа гарсан байлгүй хэмээн бетаблокаторууд, зүрхний хэмнэл тогтворжуулдаг эм, нитратууд зэрэг баахан хнмийн эм бичиж өгөөд явууллаа.

Үүнээс хойш би гайхамшигт үнэмшүүлэх санаануудад улам итгэх болсон агаад, одоо бие гайгүй болж байгаа юм чинь ер нь ажилд ордог ч юм билүү хэмээн бодогдох боллоо. Харин эмүүдээ би маш бага тунгаар ууж дэмжих эмчилгээ хийж байна. Одоо би М.Норбековын “Өөр дээрээ ажилла” гэдэг номын дагуу хичээллэж эхлээд байна.

Дасгалуудаа шууд өглөө сэрэнгүүтээ хийдэг. Бүх дасгалуудыг шууд тогтoox хэцүү, үргэлж ном харж хийх нь яршигтай болохоор тэдгээрийг видеогоор бичээд авсан. Зурагтынхаа том дэлгэцрүү харж байгаад бүгдийг хийхэд хялбар байдаг юм. Миний туршлага хэн нэгэнд тус болох юм болох юм бол би баярлана. Ямар ч эм тариа, мэс засалгүйгээр, үнэ төлбөргүй эдгэрнэ гэдэг чинь үнэхээр сайхан шүү дээ. (Валиев И.З.)

Эх сурвалж: “Анагаах арга билиг”


URL:

Сэтгэгдэл бичих